Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын төлөөлөгчид Чингэлтэй дүүрэгт ажиллалаа
Үйл явдал
/
2022-09-01
НИТХ-ын дарга Ж.Батбаясгалан, НИТХ төлөөлөгч, нийслэлийн Хөрөнгө оруулалтын газар ОНӨААТҮГ-ын дарга Б.Мөнхбат, НИТХ-ын төлөөлөгч, Геодези, усны барилга, байгууламжийн газрын дарга Л.Ариунтуяа нар Чингэлтэй дүүрэгт ажиллаж, өвөлжилтийн бэлтгэл ажил, 2022-2023 оны хичээлийн шинэ жилийн бэлтгэл, улс, нийслэл, орон нутгийн хөрөнгө оруулалтаар хийгдэж буй бүтээн байгуулалт, авто замын түгжрэлийг бууруулах талаар хэрэгжүүлж байгаа ажлын явцыг үнэлэн, газар дээр нь ажиллалаа.
 
Дүүргийн газар чөлөөлөлт, өвөлжилтийн бэлтгэл ажил, хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын ажил, боловсрол, эрүүл мэндийн салбарын тулгамдсан асуудлын талаарх мэдээллийг нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын Төлөөлөгч, дүүргийн Засаг дарга Н.Батсүмбэрэл танилцууллаа.
Чингэлтэй дүүрэгт улс, нийслэл, орон нутгийн хөрөнгө оруулалтаар он дамжин 112 төсөл арга хэмжээ хэрэгжиж байна. Үүнээс 2022 онд шинээр 82 төсөл хэрэгжүүлж байгаа юм. Газар чөлөөлөлтийн хувьд маш ахицтай байгаа бөгөөд 9, 10, 14 дүгээр хороодод томоохон бүтээн байгуулалт байгуулахаар газрыг нь чөлөөлөөд байгаа юм. Тухайлбал, 9 дүгээр хороонд “Төр захиргааны байр” баригдах 112 нэгж талбар буюу 4.8 га, 10 дугаар хороонд Эрүүл мэндийн төвийн барилга баригдах 55 нэгж талбар буюу 2.8 га газрыг бүрэн чөлөөлж дуусжээ. Мөн 10 дугаар хороонд Дэнжийн мянгын Цагаан байрны хойд уулзвараас “Хүчит шонхор” захын уулзвар хүртэлх 4 эгнээтэй автозамыг барихаар 34 нэгж талбараас 21 нэгж талбарын газрыг чөлөөлсөн байна.
НИТХ-ын дарга Ж.Батбаясгалан болон төлөөлөгчид улс, нийслэл, орон нутгийн хөрөнгө оруулалтаар хийгдэж буй бүтээн байгуулалтын ажлын явцыг газар дээр нь очиж шалгалаа.
Тухайлбал дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр дүүргийн нэгдсэн эмнэлгийн байр барих газар бүрэн чөлөөлөгдсөн байна. Нийт 2.8 га газрыг чөлөөлсөн бөгөөд нэмж 4 талбар нэгжийг чөлөөлж, эмч ажилчдын байр барихаар төлөвлөж буй аж.
9 дүгээр хороо Дэнжийн мянгын Цагаан байрны хойд уулзвараас “Хүчит шонхор” захын уулзвар хүртэлх 4 эгнээ бүхий автозам, үерийн усны байгууламж, далангийн барилгын явцтай газар дээр нь очиж ажиллалаа. Мөн тус хороонд дүүргийн Төр захиргааны байр баригдаар төлөвлөж буй бөгөөд 4.8 га газрыг чөлөөлөөд байна. Цаашид дахин газар чөлөөлж, сургууль, цэцэрлэгийн цогцолбор, Соёлын төв байгуулж дэд бүтцийг хөгжүүлэхээр төлөвлөж байгаа юм.
11 хүн, сууж буй хүмүүс, зогсож буй хүмүүс ба костюм нарын зураг байж магад
2 хүн ба сууж буй хүмүүс нарын зураг байж магад
1 хүн ба сууж байгаа нарын зураг байж магад
1 хүн ба бичвэр нарын зураг байж магад
6 хүн, зогсож буй хүмүүс, костюм ба гадаа нарын зураг байж магад
3 хүн, зогсож буй хүмүүс ба гадаа нарын зураг байж магад
5 хүн, зогсож буй хүмүүс, костюм, гадаа ба бичвэр нарын зураг байж магад
мод ба тэнгэр нарын зураг байж магад
2 хүн ба гадаа нарын зураг байж магад
гадаа нарын зураг байж магад
1 хүн ба гадаа нарын зураг байж магад
4 хүн ба зогсож буй хүмүүс нарын зураг байж магад
3 хүн, зогсож буй хүмүүс ба бичвэр нарын зураг байж магад
тэнгэр нарын зураг байж магад
8 хүн, зогсож буй хүмүүс ба гадаа нарын зураг байж магад
5 хүн, зогсож буй хүмүүс, гадаа ба бичвэр нарын зураг байж магад
4 хүн ба зогсож буй хүмүүс нарын зураг байж магад
 
Сэтгэгдэл:
Таны IP: (3.138.105.255)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.