Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарын "ECO MONGOLIA EXPO”-2022 үзэсгэлэн, яармаг зохион байгуулагдана
Г.Золбаяр
Үйл явдал
/
2022-09-02

Монгол Улсын гурван тулгуурт хөгжлийн бодлоготой уялдуулж, хөдөө аж ахуйн салбарын бизнес эрхлэгч, үндэсний үйлдвэрлэгчдийн үйл ажиллагааг дэмжих, урамшуулах, түүнчлэн шинээр гарч ирж буй жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчид, аж ахуйн нэгжүүдийн бүтээгдэхүүнийг зах зээлд сурталчлан таниулах, олон нийтэд хүргэх, зах зээлээ өргөжүүлэх, экспортыг дэмжих, шинэ зах зээлд гаргах, түншлэлийг бий болгох, үйлдвэрийн үнээр хямдралтай, урамшуулалтай худалдан авах бололцоог бүрдүүлэх, хууль эрх зүйн зөвлөлөгөө өгөх зорилгоор “ECO MONGOLIA EXPO-2022” хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарын үзэсгэлэн, яармаг 09дүгээр сарын 30-наас 10 дугаар сарын 02-ны өдрүүдэд “Мишээл экспо” олон улсын худалдааны төвд зохион байгуулах гэж байна.

Үзэсгэлэн худалдаанд:

  • Мал аж ахуйн салбар
  • Газар тариалангийн салбар
  • Хүнсний үйлдвэрлэл, худалдаа үйлчилгээний салбар
  • Хөнгөн үйлдвэрийн салбар
  • Жижиг дунд үйлдвэрийн салбар
  • Мал эмнэлэгийн салбарынхан оролцоно.

Бүртгэлийн хугацаа: 2022 оны 09дүгээр сарын 25 хүртэл

Талбайн түрээс: А зэрэглэлийн 1м.кв  талбай 100.000₮ /1-25, 48, 61, 76, 89/

Б зэрэглэлийн 1м.кв  талбай 100.000₮ /26-40, 41-47, 49-60, 62-68, 69-75, 77-82, 83-88, 90-102/

Хаяг:: Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 1-р хороо, 41 байр 1 хаалга

Утас:  91912326, 88471371, 88222223
Цахим шуудан: info@ecomongolia.com

 

 

Сэтгэгдэл:
Таны IP: (18.227.10.162)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.