Хүчилтөрөгч хангамж
Үйл явдал
/
2022-09-03
Хүчилтөрөгчийн бэсрэг үйлдвэрүүд нь 1 цагт 20 м3 хүчилтөрөгч үйлдвэрлэх хүчин чадалтай бөгөөд бидний амьсгалж буй агаарыг шүүж, цэвэршүүлсэн 95-97хувийн цэвэршилттэй, эмнэлгийн зориулалттай хүчилтөрөгчийг үйлдвэрлэдэг дэвшилтэд технологи дээр суурилсан юм.
20м3/цаг Хүчин чадалтай хүчилтөрөгчийн бэсрэг үйлдвэрийн өртөг дунджаар 590,0 сая төгрөг бөгөөд нэг аймгийн 2-3 жилд хүчилтөрөгч худалдан авдаг байсан төсөвтэй тэнцэх зардлаар байгуулагдсан. Эхний 2 жилд ханган нийлүүлсэн байгууллагын баталгаат хугацаатай бөгөөд цаашдын засвар үйлчилгээ, хугацаатай солигддог сэлбэг хэрэгслийн тухайн эрүүл мэндийн байгууллага хариуцан ажиллах юм.
ХҮНИЙ НӨӨЦИЙН СУРГАЛТ
Эрүүл мэндийн яам, Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газар, Нэгдсэн үндэстний байгууллагын Хүүхдийн сангийн дэмжлэгтэй Ассист интернэшнл олон улсын байгууллага, Хүчилтөрөгчийн эсрэг үйлдвэрүүд угсарч суурилуулсан ханган нийлүүлэх байгууллагууд болох “Нью Терравокс” болон “ХХК, Сүвэн-Уул”ХХК -тай хамтран 2022.05.23-2022.05.31 -ны өдрийн хооронд Хүчилтөрөгчийн хангамж, ашиглалт, аюулгүй ажиллагаа, засвар үйлчилгээний сургалтыг 21 аймгийн НЭ, БОЭТөв, ЭМЯам болон Нийслэлийн ЭМГазрын харьяа байгууллагын инженер техникийн ажилчдыг хамруулан давтан сургаад байна.
- Аймгийн үйлдвэрээс сумд, хувийн хэвшлийн ЭМБ-ыг хангах боломж бүрдсэн;
- Эмнэлгийн тусламж үйлчилгээг цаг алдахгүй хүргэх боломж бүрдсэн /Эрчимт эмчилгээ, яаралтай тусламж, мэс засал гэх мэт/;
- Хүчилтөрөгчийн хязгаарлагдмал нөөцөд баригдахгүй эмнэлзүйн стандарт зааврын дагуу чанартай тусламж үйлчилгээ үзүүлэх нөхцөл бүрдсэн;
- Захиалга, тээвэрлэлт, баллон болон автомашины хүчин чадал, аюулгүй байдал зэрэг олон асуудал цогцоор шийдэгдсэн;
- Эдийн засгийн үр ашигтай.
- Коронавируст халдварын үед хүчилтөрөгчийн хэрэгцээ хамгийн чухал байдаг тул технологи нэвтэрсэн өдрөөс эхлэн үр дүнгээ өгсөн.
700
Сэтгэгдэл:
Таны IP: (3.144.244.228)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.