“Солонгосын соёл, аялал жуулчлалын өдрүүд-2022” болж байна
Үйл явдал
/
2022-09-04

БНСУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яам, Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Нийслэлийн Аялал жуулчлалын газартай хамтран “Солонгосын соёл, аялал жуулчлалын өдрүүд-2022” гэсэн арга хэмжээг  есдүгээр сарын 2-4-ний өдрүүдэд Сүхбаатарын талбайд  зохион байгуулж байна. Тус арга хэмжээний хөтөлбөрийг хүргэж байна. 

9 дүгээр сарын 2-ны өдөр БНСУ-ын алдартай уран бүтээлчдийн урлаг соёлын дээжээс толиулуулж, “Little forest” киног үзүүлнэ.

9 дүгээр сарын 3-ны өдөр зорин ирсэн хүн бүр оролцох боломжтой “OPEN MIC” болон “OX” асуулт, хариултын тэмцээн зохион байгуулна.

9 дүгээр сарын 4-ний өдөр БНСУ-ын ЭСЯ-ны ахлах тогооч өөрийн гараар Солонгос үндэсний хоол (K-Food) хийж амталгаа явагдана.
Сэтгэгдэл:
Таны IP: (18.223.108.119)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.