Баянхонгор аймагт Дулааны станцын барилга угсралтын гүйцэтгэгчээр солонгос улсын "БЬЮКСАН ИНЖЕНЕРИНГ" компани ажиллаж байна
Үйл явдал
/
2022-09-04
Дулааны станцын барилгын гаднах хашааг барьж дуусган, суурийн ажлыг хийж байна.
Монгол Улсын Засгийн газраас 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөр, шинэ сэргэлтийн бодлогын хүрээнд 10 аймгийн төвд дулааны станц, дулаан дамжуулах шугам сүлжээ барих төслийг БНСУ-ын Засгийн газар хооронд байгуулсан гэрээгээр энэ онд 10 аймгийн төвд эхлүүлж буй.
Баянхонгор хотод баригдах дулааны станцын тухайд 30 Гкал/ц хүчин чадалтай зуух бүхий орчин үеийн ус боловсруулах, түлш дамжуулах автомат системтэй дулааны эрчим хүчний эх үүсвэр, ус дулаан дамжуулах 8 иж бүрдэл дэд төв, 5,8 км урт дулаан дамжуулах шугам сүлжээг байгуулах юм. Ингэснээр аймгийн төвд 247 ААН, төсөвт байгууллага, 238 нийтйин болон амины орон сууцыг шинээр дулаан болон хэрэгцээний халуун усаар хангах боломж бүрдэнэ.
 
May be an image of sky
 
Мөн дулааны эх үүсвэрийн зуух нь бүрэн автомат удирдлагатай, хамгийн бага илчлэгтэй, түүхий нүүрсийг ч бүрэн шатаах чадамжтай, нүүрсний хэрэглээг 30 гаруй хувь, үнсний гаралтыг 25 хувиар бууруулж, утаанд агуулагдах хүхрийн хэмжээг 80 хувь, азотыг 75 хувь, тоосонцрыг 99 хувь, нүүрсхүчлийн хийг 50 хувиар бууруулах аж.
 
Солонгос улсын “Бьюксан инженеринг” компани нь Баянхонгор, Хэнтий, Сүхбаатар, Завхан, Говь-Алтай, Өвөрхангай, Говьсүмбэр аймгийн барилга угсралтын ажлын гүйцэтгэгчээр шалгаран ийнхүү төслийн хүрээнд барилга угсралтын ажлыг нийт 26 сарын хугацаанд чанарын өндөр түвшинд гүйцэтгэж, 2024 оны халаалтын улирал эхлэхээс өмнө ашиглалтад бүрэн хүлээлгэн өгнө гэж мэдэгдээд байгаа юм.
Сэтгэгдэл:
Таны IP: (18.191.95.74)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.