Өмнөговь аймагт бүтээн байгуулалтын ажлууд хийгдэж байна
Үйл явдал
/
2022-09-04
Өмнөговь аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2021 оны 4/4 дүгээр тогтоолоор батлагдсан Өмнөговь аймгийн 2022 оны хөгжлийн жилийн төлөвлөгөөнд тусгагдсан бүтээн байгуулалтын ажлууд хийгдэж байна.
 
700
2022 оны 9-р сарын 2-ны өдөр, Даланзадгад суманд 167-р цэргийн ангийг шинэ суурьшлын бүстэй холбосон 803 метр хатуу хучилттай авто зам болон Хөгжимт жүжгийн театр орчмын 450 машины зогсоолын ажлууд дууслаа. Эдгээр ажлыг Улсын комиссын гишүүдийн үүрэг даалгаврын биелэлтээр байнгын ашиглалтад хүлээн авч, хөдөлгөөнийг нээлээ.
700
 
Хатуу хучилттай авто зам ашиглалтад орсноор Даланзадгадын төв болон шинэ суурьшлын бүс хооронд зорчих хөдөлгөөнийг хурдасгаж, дөт замаар холбогдох боломж бүрдсэн.
Авто зогсоолыг нээснээр Хөгжимт жүжгийн театр, Монгол банк, Татварын хэлтэс, Мэргэжлийн хяналтын газар, 5-р сургуулиар үйлчлүүлэх иргэдийн хөдөлгөөний аюулгүй байдал сайжирлаа.
Эдгээр ажлыг орон нутгийн төсвийн 2.5 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар Говийн Сод Транс, Өндөр Сант Хайрхан компаниуд гүйцэтгэлээ.
Сэтгэгдэл:
Таны IP: (18.226.185.87)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.