Барилгын салбарын шилдэг аж ахуйн нэгж, шилдэг барилгуудыг шалгаруулж, Барилгачдын талбайд туг далбааг нь мандууллаа
Үйл явдал
/
2022-09-04
Өнөөдөр “Барилгачдын баяр”-ын өдөр. Шинэ үеийн барилгын салбар үүсэж хөгжсөний түүхт 96 жилийн ой, “Барилгачдын баяр” тохиож байна. Жил бүрийн есдүгээр сарын эхний долоо хоногийн баасан гаригт "Барилгачдын өдөр"-ийг тэмдэглэн өнгөрүүлдэг уламжлал бий.
Улс орны хөгжил дэвшил, бүтээн байгуулалтын эзэд болсон барилгын салбарынхан ойн баяраараа шилдэг аж ахуйн нэгжүүд, шилдэг барилгуудыг шалгарууллаа. 2022 оны шилдгээр шалгарсан аж ахуйн нэгжүүдэд “Баганат өдөрлөг” бүхий цом, өргөжлөл гардуулан, Барилгачдын талбайд тугийг нь мандуулан алдаршуулсан юм. Шагнал гардуулах ёслолын арга хэмжээнд БХБ-н сайд Б.Мөнхбаатар, БХБ- ын Дэд сайд Э.Золбоо, БХБЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга С.Магнайсүрэн, Барилгын хөгжлийн төв ТӨҮГ-ын захирал Ц.Амарсанаа болон бусад албаны хүмүүс оролцож, барилгын салбарынханд мэндчилгээ дэвшүүллээ.
Шилдгээр шалгарсан аж ахуйн нэгж байгууллагууд:
Барилга угсралтын чиглэлээр
"НУТГИЙН БУЯН ГРУПП", “СОЙЛ ТРЕЙД” ХХК
Инженерийн шугам сүлжээний чиглэлээр
ОСНААУГ
Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн чиглэлээр
 “МОНКОН КОНСТРАКШН”
Барилгын материалын үйлдвэрлэлийн чиглэлээр
“ЭВТ ЧУЛУУ” ХХК
“СТАР ВИНДОВ” ХХК
Барилга, байгууламжийн зураг төслийн чиглэлээр
“ЭМ ЭС ЭЛ” ХХК
 “ӨЛЗИЙ ИШ”ХХК
Өргөх байгууламж, түүний эд ангийн үйлдвэрлэл, угсралт, засвар, үйлчилгээний чиглэлээр
“МОНМАЧ” ХХК
Нийтийн аж ахуйн чиглэлээр
“СЭЛЭНГЭ ЦЭНГЭГ УС” ОНӨААТҮГ тус тус шалгарлаа.
ШИЛДЭГ БАРИЛГУУД...
ШИЛДЭГИЙН ШИЛДЭГ БАРИЛГА-аар:
”NCD Group”-ийн “RIVER PLAZA” бизнес концепц бүхий худалдаа үйлчилгээ, оффис, орон сууцны цогцолбор
“ШИЛДЭГ БАРИЛГА”-аар:
”АГЛУТ” ХХК-ий гүйцэтгэсэн Өмнөговь аймгийн “ГОВИЙН БАЙГАЛЬ, ТҮҮХИЙН МУЗЕЙ” олон нийтийн барилга байгууламж
”БИ СИ ЭЙЧ КОНСТРАКШН” ХХК-ий хөрөнгө оруулалтаар баригдсан “GREEN HILL” амины орон сууцны хотхон
”ОРШИЛ КОНСТРАКШН” ХХК-ий хөрөнгө оруулалтаар Нийслэл хотын Токиогийн гудамжны өнгө төрхийг нэмэн сүндэрлэн баригдсан “ТОКИО РЕЗИДЕНС” худалдаа үйлчилгээ, оффис, орон сууцны барилга
”БОДЬ ПРОПЕРТИЙЗ” ХХК -д гүйцэтгэсэн Тавантолгойн төмөр замын өртөө зогсоолуудын барилга байгууламжуудын цогцолбор
”ТЭНГЭРИЙН ШОНХОР” ХХК-ий хөрөнгө оруулалтаар баригдсан “DREAM PLAZA” барилга байгууламж
”ХУРД ПРОПЕРТИЙЗ” ХХК-ийн хөрөнгө оруулалтаар баригдсан “НИСЭХ ГАРДЕН” орон сууцны хотхон
 “БАЯН БРИДЖ” ХХК-ий хөрөнгө оруулалтаар баригдсан “ТВИН ПАРК” орон сууцны хотхон
”ХҮЛЭГҮ ИНЖЕНЕРИНГ” ХХК-ийн хөрөнгө оруулалтаар баригдсан “ХАНТАШГАЙ ЛАКШЕРИ ВИЛЛА” амины орон сууцны хотхон
”БЕРИКТӨРТ” ХХК-ий хөрөнгө оруулалтаар баригдсан “MJS TOWER” худалдаа үйлчилгээ зочид буудлын барилга байгууламж
”Жи Жи Ай" ХХК-ийн гүйцэтгэсэн Өмнөговь аймгийн “ХӨГЖИМТ ЖҮЖГИЙН ТЕАТР”-ын соёл урлагийн барилга байгууламж тус тус шалгарлаа.
1 хүн ба зогсож байгаа нарын зураг байж магад
5 хүн ба зогсож буй хүмүүс нарын зураг байж магад
4 хүн ба зогсож буй хүмүүс нарын зураг байж магад
Зургийн тодорхойлолт алга байна.
5 хүн ба зогсож буй хүмүүс нарын зураг байж магад
3 хүн ба зогсож буй хүмүүс нарын зураг байж магад
4 хүн ба зогсож буй хүмүүс нарын зураг байж магад
5 хүн ба зогсож буй хүмүүс нарын зураг байж магад
6 хүн ба зогсож буй хүмүүс нарын зураг байж магад
6 хүн ба зогсож буй хүмүүс нарын зураг байж магад
 
 
Сэтгэгдэл:
Таны IP: (3.128.226.255)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.