Баянзүрх дүүргийн 13 дугаар хороо Алтан тэвш хорооллын оршин суугчдаас гаргасан шаардлагыг хүлээн авч шийдвэрлэж ажиллалаа
Үйл явдал
/
2022-09-04
Баянзүрх дүүргийн 13 дугаар хороо Алтан тэвш хорооллын оршин суугчдаас 10 байрны баруун талд баригдаж буй орон сууцны барилгын үйл ажиллагаатай холбоотойгоор гомдол гаргаж, тухайн барилгыг гүйцэтгэж буй компанид шаардлага хүргүүлсэн. Тухайлбал хөрш айлуудын аюулгүй байдал, амгалан тайван амьдрах нөхцөлийг хангах зорилгоор хамгаалалтын хашаа барих, шугам хоолойн угсралтын ажлыг эхлүүлэхдээ оршин суугчдад мэдэгдэх, орц гарцыг ар талын чөлөөтэй гудамж руу гаргах зэрэг асуудал тусгагдсан байна. Тухайн барилга баригдаж буй талбайд 13 дугаар хорооны засаг дарга Э.Доржбал, Баянзүрх дүүргийн төсөл хөтөлбөр, төлөвлөлт хариуцсан мэргэжилтэн Б.Лхагвасүрэн нар ажиллаж, компанийг төлөөлж буй ажилчдад оршин суугчдаас тавьж шаардлагыг хүлээн авч хамтран ажиллах хэрэгтэйг анхаарууллаа.
 
Компанийн зүгээс иргэдийн тавьж шаардлагыг хүлээн авч шийдвэрлэж ажиллана. Цаашид иргэд болон дүүрэг орон нутагтай хамтран ажиллах болно гэдгээ мэдэгдлээ гэж Баянзүрх дүүргээс мэдээллээ.
 
 
 
 
700
 
 
 
 
 
 
 
 
 
Сэтгэгдэл:
Таны IP: (18.223.170.63)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.