Хан-Уул дүүргийн зарим цэцэрлэгүүд хувьсах зардлыг 2 дахин нэмэгдүүлжээ
Үйл явдал
/
2022-09-04
Зарим  хороодын  иргэд хүүхдээ хамран сургах тойргийнхоо хувийн цэцэрлэгт явуулахаар бол төрөөс хувьсах зардлыг 2 дахин нэмэгдүүлж, хоолны зардлыг олгоно. Нэмэлт төлбөрийг эцэг эх, асран хамгаалагчид, цэцэрлэгийн удирдлагуудтай тохиролцох юм.
Төрийн бус өмчийн цэцэрлэгт Засгийн газрын 91 дүгээр тогтоолын дагуу 1 хүүхдэд жилд 810,000 төгрөг буюу сард 90,000 төгрөгийн санхүүжилт олгогдохоор тусгагдсан.
2022-2023 оны хичээлийн жилд цэцэрлэгийн хүртээмжийг нэмэгдүүлэхтэй холбоотойгоор Монгол Улсын Их Хурлын 17 дугаар тогтоол, Засгийн газрын 218 дугаар тогтоолын дагуу хувьсах зардлыг 2 дахин нэмэгдүүлж, хоолны зардлын хамт олгоход 1 хүүхдэд ногдох хувьсах зардал нь жилд 1,620,000 төгрөг, хоолны зардал нь 470,250 төгрөг нийт 2,090,250 төгрөг болно. Нэг үгээр хэлбэл, 1 хүүхдэд сард 232,250 төгрөгийн хувьсах зардал олгогдохоор байна.
700
Сэтгэгдэл:
Таны IP: (18.191.62.122)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.