Баянгол дүүргийн 21 дүгээр хороонд тоглоомын талбайг шинэчлэн засварлалаа
Үйл явдал
/
2022-09-06
БГД-ийн 21 дүгээр хороо, 607 дугаар худгийн урд талд байрлах тоглоомын талбайг шинэчлэн засварлаж, сагсан бөмбөгийн талбайг орчин үеийн технологийн дагуу шинэчиллээ.

Ингэснээр тус хорооны бага насны хүүхдүүд чөлөөт цагаараа тоглох боломж нөхцөл бүрдэж байгаа юм. Мөн шинээр сүүдрэвч, сандал, хогийн сав зэрэг тохижилтын ажлыг хийж гүйцэтгэлээ. Уг ажил нь “Орчны тохижилт хийх” төсөл арга хэмжээний хүрээнд дүүргийн төсвийн хөрөнгө оруулалтаар хийгдсэн юм.

Сэтгэгдэл:
Таны IP: (3.15.226.120)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.