Ногоон бүсийн цэвэрлэгээгээр 113 тн хог хаягдлыг цуглуулж төв хогийн цэгт буулгажээ
Үйл явдал
/
2022-09-06
2022 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр зохион байгуулсан цэвэрлэгээнд байгууллага, аж ахуйн нэгжүүд Тохижилт, нийтийн аж ахуйн хэлтсийн даргын баталсан хуваарийн дагуу 37 байршилд 63 байгууллага цэвэрлэгээнд оролцохоос 55 байгууллагын 1120 ажилтан албан хаагчид оролцож, олон жил хуримтлагдсан 2 хур хогийн цэгийг устгасан байна.
 
Байгууллагууд өөрсдийн нөөц бололцоог ашиглан хог тээвэрлэх авто машинтай ирж Дивизийн далан дагасан хог хаягдал, Нарийн нуур хэсгийн жалганы хур хог, мянганы замын 2 тал, Хужиртын гол, Хэрлэн голын эрэг дагуу, Гүний нуур, зэрэг газруудыг цэвэрлэж, 113 тн хог хаягдлыг цуглуулж төв хогийн цэгт буулгасан байна.
“Багануурын Дулааны станц” ТӨХК
“Багануур Ус” ААТҮГ
Онцгой байдлын хэлтэс зэрэг байгууллагууд батлагдсан хуваарьт газрын цэвэрлэгээг маш сайн хийж гүйцэтгэсэн.
Цэвэрлэгээнд оролцоогүй байгууллагууд:
Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ ТӨХК-ийн Зүүн өмнөд бүсийн салбар
Хас банк
Голомт банк
Багануурын Цахилгаан Механикийн Үйлдвэр ХХК
Шүүхийн тамгын газар
Прокурорын газар
Багануур АЗЗА ТӨХК
Мөн Ноён тур амралтын газрын хойд талд Хэрлэн голын ай сав газраас 80м зайд байгаль орчин бохирдуулах нөхцөл бүрджээ. Энэхүү байршилд батлагдсан хуваарийн дагуу Шүүхийн тамгын газар, Прокурорын газар цэвэрлэгээ хийх байсан боловч хийгээгүй байна. Иймд тус хогийн цэгийг Багануур тохижилт ААТҮГ-т яаралтай захиалга өгч ачуулах, ойр орчмыг нь цэвэрлүүлэх шаардлагатайг холбогдох байгууллага анхаарна уу.
May be an image of 3 people, people standing, tree and outdoors
 
May be an image of 4 people and outdoors
May be an image of nature and sky
May be an image of outdoors
May be an image of mountain and nature
May be an image of 6 people and outdoors
 
Сэтгэгдэл:
Таны IP: (3.147.79.84)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.