Аймгийн засаг дарга Д.бауыржан Азийн хөгжлийн банкны төлөөллүүдийг хүлээн авч уулзлаа
Үйл явдал
/
2022-09-02

 Аймгийн Засаг дарга Д.Бауыржан Азийн Хөгжлийн банкны санхүүжилтээр хэрэгжиж буй “Баруун бүсийн босоо тэнхлэгийн авто замыг хөгжүүлэх” төслийн багийн ахлагч, хэмжээч Майкл Анела тэргүүтэй хүмүүсийг хүлээн авч уулзлаа.

   Уулзалтад АХБ-ны нийгмийн хамгааллын асуудал хариуцсан мэргэжилтэн Д.Пүрэвсүрэн, төсөл хэрэгжүүлэгч нэгжийн төслийн зохицуулагч Б.Баян-Амгалан, АХБ-ны орчуулагч Б.Баянтуул, зөвлөх багийн ахлагч Рам Пракаш, ЗТХЯ-ны Бодлого хэрэгжилтийг зохицуулах газрын мэргэжилтэн О.Лхагвасүрэн нар оролцоо. 

    Уулзалтын үеэр талууд Азийн хөгжлийн банктай хамтран хэрэгжүүлж байгаа бүс нутгийн авто_зам, дэд бүтцийг хөгжүүлэх төслүүд түүний дотор Өлгий хотыг тойрон гарах Авто Зам болон гүүрний барилгын ажлын явц, тулгараад байгаа асуудлууд, цаашдын хамтын ажиллагааны талаар санал солилцов.

700

   Төслийн багийн ахлагч, хэмжээч Майкл Анела “цаг зав гарган хүлээн авч уулзаж байгаад Засаг даргад талархал илэрхийлээд, дээрх төсөл хөтөлбөр анхан шатын зээлийн шугамаар хэрэгжиж байгааг онцолж, зээлийн хугацаа ирэх онд дуусах бөгөөд хугацааг сунгах боломжгүй. Иймд заасан хугацаанд багтааж Өлгий сумыг тойрсон 18,9 км зам, 204 метр гүүрийг барих ажлыг дуусгах, орон нутгийн удирдлагын зүгээс шахаж, шаардах, гүйцэтгэгч компаниуд  ажлаа  хурдасгах хэрэгтэйг санууллаа. Түүнчлэн замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах чиглэлээр онцгой анхаарах хэрэгтэй” гэв.

   Засаг дарга АХБ-ны зүгээс дээрх зүйлсийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгсөнд талархаж, манай аймагт суурин газрыг хөгжүүлж, иргэдийн амьдралын чанарыг дээшлүүлэх чиглэлээр олон салбарт төсөл хөтөлбөрүүд хэрэгжүүлж байгаад баяртай буйгаа илэрхийлэв. Мөн авто зам болон гүүрний барилгын ажлыг хугацаандаа дуусгахыг гүйцэтгэгч талуудад анхааруулж, хоорондын уялдаа холбоогоо сайжруулахыг хүсэж, аймгийн удирдлагын зүгээс ажлыг хугацаандаа дуусгах үйл явцад дэмжлэг үзүүлэхээ илэрхийллээ.

    Азийн авто замын АН-4 чиглэлийн Өлгий хотыг тойрон гарах 18.9 км авто зам, 200м төмөр бетон гүүрний барилгын ажлыг “Хотгор Зам” ХХК, “Эйч Кэ Би Интернэшнл Холдинг” ХХК-иуд гүйцэтгэж байна.

Сэтгэгдэл:
Таны IP: (3.137.178.9)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.