Боксчин Э.Цэндбаатар, Холимог тулаанч З.Шинэчагтага нар маргааш мэргэжлийн боксын ХАЛЗ ТУЛААН хийнэ
Үйл явдал
/
2022-09-09

Боксын дэлхийн аваргын хүрэл медальт, МУГТ Э.Цэндбаатар болон MGL-1 холбооны мастер тулаанч реалити шоуны ялагч, Дэлхийн “One championship” холбооны тамирчин, холимог тулаанч З.Шинэчагтага нар өнөөдөр Монгол бөхийн өргөөнд жингээ үзлээ. Тухайн тамирчид мэргэжлийн боксын тулаан хийхэд 70 кг жинтэй байх байсан ба тамирчин З.Шинэчагтага 10 кг хасаж тухайн жиндээ хүрсэн бол, тамирчин Э.Цэндбаатар 4 кг нэмж жиндээ хүрчээ.

Тус тулааны тов өнгөрсөн зургадугаар сарын эхээр яригдаж эхэлсэн. Улмаар тамирчид өнөөдрийг хүртэл нийт гурван сар орчмын хугацаанд тулааны бэлтгэлээ хангажээ.

Маргааш болох тулааны тасалбар 60 мянган төгрөгөөс 300 мянган төгрөгийн хооронд худалдаалагдаж байна. Тулааны нийт бооцоо 600 сая төгрөг байх юм. Тамирчдын зүгээс аль аль нь ялалт байгуулвал бооцооны мөнгөө сайн үйлсийн аянд зарцуулна гэдгийг хэлж байлаа.

Э.ЦЭНДБААРТАР: Тулаан нийт найман раунд байна. Гэхдээ би бүтэн раундын турш тулалдахгүй, өрсөлдөгчөө тэрнээс өмнө дуусгана. Бид хоёрыг нэгэнтэйгээ жинхнээсээ хүч үзэхгүй гэх яриа их байна. Энэ тал дээр тайлбар өгөхөд маргааш мэргэжлийн боксын тулаан болно. Иймээс нэгнийгээ хуурамчаар цохино гэж байхгүй. Хэн хэн нь хор шартай үзнэ.

З.ШИНЭЧАГТАГА: Боксын спортын төрлөөр тулалдахад асуудал байхгүй. Бэлтгэл хийж байхад ч ямар нэгэн асуудалгүй байсан. Э.Цэндбаатараа чи маргааш хараарай!!!

Маргааш болох тулаан нийт дөрвөн цагийн турш үргэлжилнэ. Үүгээр мэргэжлийн боксоор өөр тамирчид мөн хүч үзнэ.

Сэтгэгдэл:
Таны IP: (18.119.117.207)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.