Энэ онд боловсролын салбарт 18,8 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийжээ
Үйл явдал
/
2022-09-09
 

Баянхонгор аймгийн боловсролын салбарт 2022 онд хийж буй хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын ажлын талаар НБХ-ийн мэргэжилтэн Т.Ганболдоос  тодруулав.

Энэ онд тус аймгийн боловсролын салбарт нийт 18,8 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар 14 төрлийн ажил хэрэгжиж байна.

 

Тодруулбал, улсын төсвийн 18 тэрбум 439,2 төгрөгийн найман ажил,  Орон нутгийн хөгжлийн сангийн 1 тэрбум 320,8 төгрөгийн зургаан ажил тус тус хэрэгжиж буй юм.

Үүнээс онцлоход, энэ онд улсын төсвийн 1 тэрбум 540 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар Гурванбулаг сумын 160 хүүхдийн сургуулийн барилгыг ашиглалтад хүлээн авах аж.

Түүнчлэн Монгол улсын Засгийн газраас сургууль цэцэрлэгийн нүхэн жорлонг халж, стандартын шаардлага хангасан  орчин үеийн ариун цэврийн  байгууламжтай болгох зорилтыг хэрэгжүүлэхээр Бөмбөгөр, Заг сумын сургуулийн хичээлийн байр, дотуур байр, цэцэрлэгийн барилга,  Баянбулаг сумын цэцэрлэгийн барилга, Баян-Өндөр сумын сургуулийн хичээлийн болон дотуур байрны барилгад ариун цэврийн байгууламж барьж байна. “Модерн хас” ХХК  гэрээгээр гүйцэтгэж буй тус ажлын явц 80 гаруй хувьтай болжээ.

Дараагийн ээлжинд Гурванбулаг, Богд, Хүрээмарал сумын сургууль, цэцэрлэгийн барилгыг хамруулснаар 2022 онд 7 сумын 15 барилга зориулалтын стандартын ариун цэврийн байгууламжтай болно.

700

Мөн “Малчдын хүүхдийн боловсролыг дэмжих тоног төхөөрөмж нийлүүлэх” төслийг аймгийн 2022 оны хөгжлийн төлөвлөгөөнд тусгаснаар Өлзийт, Бөмбөгөр, Бууцагаан, Жаргалант Номгон, Эрдэнэмандал, Эрдэм, Гэгээн сумади, Согоо сейкео сургуульд  мэдээллийн технологийн иж бүрэн  “Дижитал танхим”-ыг хүлээлгэн өгч ашиглалтад орууллаа.

Сургалтын цахим платформыг хөгжүүлэх, цахим контент бэлтгэх, хүүхдийг зайнаас үл хамааран суралцах багшийг хөгжүүлэх орчин үеийн дэвшилтэт технологи бүхий тус ажлыг улсын төсвийн 642 сая төгрөгөөр “Санко маркетинг Монголиа” ХХК гүйцэтгэжээ.

700

Бууцагаан сумын 320 хүүхдийн сургуулийн хичээлийн байрны өргөтгөл, Жаргалант, Баян-Овоо сумын сургуулийн дотуур байрны их засвар, Баянхонгор сумын IV цэцэрлэгийн их засварын гүйцэтгэл 70-100 хувийн  гүйцэтгэлтэй байгааг албаны эх сурвалж мэдээллээ.

Харин улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 2021 онд ашиглалтад орох Баянцагаан сумын сургуулийн 320, Заг сумын  сургуулийн 160 хүүхдийн  суудалтай хичээлийн байр, Баянбулаг, Богд сумын сургуулийн дотуур байрны барилгын ажил 50-80 хувийн гүйцэтгэлтэй он дамжиж, цар тахлын улмаас хил хаагдсан, барилгын  материалын үнэ нэмэгдсэнтэй  холбогдон барилгын  ажил зогсоод байна.

Сэтгэгдэл:
Таны IP: (3.149.27.72)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.