Багануур ХК-ийн дэргэдэх Уурхайчин клубын тамирчид клубуудын цомын эзэн боллоо
Үйл явдал
/
2022-08-28
Волейболын Залуучуудын Холбооноос клубуудын намрын тэргүүн шалгаруулах тэмцээнийг 3 насны ангилалаар зохион байгуулж байна. 8-р сарын 24-26-ны өдрүүдэд Улаанбаатар хотын МJ спорт зааланд болсон U17 насны ангилалын тэмцээнд Б.Хатанзориг дасгалжуулагчтай, Г.Мянганбаяр ахлагчтай Багануур ХК-ийн "Уурхайчин" клубын тамирчид тэргүүлж клубууын аваргын цомын эзэн боллоо.

Тус тэмцээнд эрэгтэй 12, эмэгтэй 8 багийн 240 тамирчин оролцож хурд хүч, авъяас чадвараа сорин өрсөлдсөнөөс шилдгийн шилдэг тамирчнаар "Уурхайчин" клубын тамирчин Ж.Батбилэг шалгарсан байна. Зуны бэлтгэлийнхээ үр дүнг харуулж аварга болсон дасгалжуулагч, тамирчдадаа баяр хүргэе.

Сэтгэгдэл:
Таны IP: (3.144.19.243)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.