Хичээлийн шинэ жилийн бэлтгэл ажлын явцад урьдчилан сэргийлэх хяналт, шалгалтыг хийж дууслаа
Үйл явдал
/
2022-09-10
Сонгинохайрхан дүүргийн мэргэжлийн хяналтын хэлтсээс МХЕГ-ын даргын баталсан “Боловсролын сургалтын байгууллагуудын хичээлийн шинэ жилийн бэлтгэл ажилд урьдчилан сэргийлэх” шалгалт хийх удирдамж Боловсрол, шинжлэх ухааны сайд, Барилга, хот байгуулалтын сайдын хамтарсан А/273,161 тушаалын дагуу хэрэгжилтийг хангах ажлыг зохион байгуулж дууслаа.
Шалгалтын хугацаанд;
-Боловсролын байгууллагуудын барилга байгууламжийн засвар үйлчилгээ
-Эдэлбэр газрын тохижилт
-Ногоон байгууламж, биеийн тамир, тоглоомын талбайг тохижуулсан байдал
-Сургалт эрхлэх тусгай зөвшөөрлийн нөхцөл шаардлага
-Багшийн хүрэлцээ хангамж
-Сургалтад хэрэглэх гарын авлага
-Сургалтын хэрэглэгдэхүүн хүрэлцээ хангамж
-Хамран сургах хүүхдийн тоо хамрагдалтын хувь
-Анги дүүргэлтийн урьдчилсан төлөв байдал
-Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн суралцах нөхцөл боломж бүрдсэн эсэх
-Элсэлтийн үйл ажиллагаа
-Сурах бичиг, номын сан, дотуур байр, хууль бус төлбөр хураамж, үдийн цай
-Хоол хүнсний хангамж
-Нийлүүлэлт хүнсний бүтээгдэхүүн чанар, аюулгүй байдал
-дотоод хяналт шалгалтын тогтолцоо бүрдсэн байдал зэрэгт МХГ-ын мэргэжилтнүүд хяналт, тавьж урьдчилан сэргийлэх шалгалт хийлээ.
Тухайлбал, төрийн өмчийн 9 сургууль, 33 цэцэрлэг нийт 42 боловсролын байгууллагыг хамруулан хяналт шалгалт хийхэд илэрсэн зөрчил дутагдал бүрт мэргэжил арга зүйн зөвлөгөө өгч, улсын байцаагчийн 147 заалт бүхий 32 хугацаатай албан шаардлага өгч, биелэлтийг хангуулан ажиллалаа.
 
May be an image of indoor
May be an image of outdoors
May be an image of 2 people and indoor
May be an image of 1 person, standing and indoor
May be an image of indoor
May be an image of 5 people, people standing and outdoors
May be an image of indoor
 
Сэтгэгдэл:
Таны IP: (18.226.177.86)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.