“БАРИЛГА, ОРОН СУУЦ 2022” үзэсгэлэн яармаг нээлтээ хийлээ
Үйл явдал
/
2022-09-10
Шинэ үеийн барилгын салбар үүсэж хөгжсөний түүхт 96 жилийн ойн хүрээнд “БАРИЛГА, ОРОН СУУЦ 2022” үзэсгэлэн, яармаг "Тогтвортой хөгжилд хамтдаа" уриан дор 9 дүгээр сарын 9-11-ний өдрүүдэд “Мишээл экспо төв”-д зохион байгуулагдах бөгөөд өнөөдөр 12 цагт албан ёсоор нээлтээ хийлээ.
“БАРИЛГА, ОРОН СУУЦ 2022” үзэсгэлэн, яармагийн нээлтийн арга хэмжээнд Барилга, Хот байгуулалтын сайд Б.Мөнхбаатар, Барилгын хөгжлийн төвийн Хот төлөвлөлт, зураг төслийн институтийн эрхлэгч О.Одбаяр, Барилга, хот байгуулалтын яамны Орон сууц, санхүүжилтийн хэлтсийн дарга Э.Батболд, Барилгын хөгжлийн төвийн Барилгын материалын хэлтсийн дарга Д.Батням, Монголын барилгын үндэсний ассациоцийн Ерөнхийлөгч Н.Баярсайхан, Барилга МН-ийн үүсгэн байгуулагч Г.Батсүх, Монголын барилгын материал үйлдвэрлэгчдийн холбооны гүйцэтгэх захирал Г.Цэрмаа, “БАРИЛГА, ОРОН СУУЦ 2022” үзэсгэлэн, яармагийн Ерөнхий ивээн тэтгэгч "Улаанбаатар групп" - ийн Ерөнхий захирал Ц.Батбаатар болон Гүйцэтгэх захирал О.Гэрэл, Ивээн тэтгэгч Монкон констракшн ХХК - ийн Дэд захирал Г.Сувд-Эрдэнэ, Монкон констракшн ХХК - ийн Маркетингийн албаны дарга М.Энхтуяа, NCD GROUP Гүйцэтгэх захирал Б.Хүрэлхүү, Маркетингийн захирал Г.Батбаяр нар хүрэлцэн ирж хүндэтгэлийн туузыг хайчлан албан ёсын нээлтийг хийлээ.
Намрын эхэн сард буюу орон сууцны борлуулалт эрс нэмэгддэг цаг үед зохион байгуулагддагаараа онцлог энэхүү үзэсгэлэнд шинэ орон сууц, амины орон сууц, хаусны төсөл хөтөлбөр хэрэгжүүлэгчид, барилгын материал үйлдвэрлэгч, ханган нийлүүлэгчид, дэвшилтэт техник технологи нэвтрүүлэгчид гэх мэт 120 гаруй ААНБ-ууд оролцож, бараа материал, бүтээгдэхүүн үйлчилгээ, орон сууцны төслүүдээ олон нийтэд дэлгэн танилцуулж байна.
10 хүн, зогсож буй хүмүүс ба дотор нарын зураг байж магад
6 хүн ба зогсож буй хүмүүс нарын зураг байж магад
 
 
 
 
Сэтгэгдэл:
Таны IP: (3.144.31.163)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.