Барилгын салбарын 96 жилийн ой, Барилгачдын баяр, Барилга.МН -ийн 15 жилийн ойн хүрээнд
Үйл явдал
/
2022-09-11
Тогтвортой хөгжлийн зорилтыг хэрэгжүүлэн ажиллахын тулд төрийн байгууллагын тогтвортой бодлого, төрийн бус байгууллагын тогтвортой оролцоо, хувийн хэвшлийн тогтвортой үйл ажиллагаа явагдаж байж, салбарт ажиллаж байгаа ажилчид тогтвортой ажилтай орлоготой байж, чанар стандартыг тогтвортой барина. Иймд бүх талын оролцоо хүчин чармайлт чухал юм. Барилга бүтээн байгуулалт хийхэд бусад салбарын оролцоо, хамтын ажиллагаа зайлшгүй чухал нөлөөтэй. Үүнд: Нийслэл болон нутгийн эрчим хүчний хүрэлцээ хангамж, нийгмийн үйлчилгээ, нийтийн тээвэр, гадаадын болон дотоодын хөрөнгө оруулагчид зэрэг олон талын тогтвортой хамтын үйл ажиллагаа чухал болжээ.
Барилгын салбарт тогтвортой бодлого, тогтвортой үйл ажиллагаа, тогтвортой хөгжил чухал байна.
Үзэсгэлэнд оролцож байгаа 120 гаруй барилгын салбарын түүчээлэгч компаниуд маань барьж бүтээж буй төслүүдээ , шинэ материал, дэвшилтэт технологиудаа танилцуулж, үзэгчиддээ энэ үеэр хямдрал урамшууллаар бэлэг барьж байна. Үзэсглэн яармаг 2022.09.09-11-ний өдрүүдийг дуустал Мишээл экспо төвд үргэлжилнэ. 
Сэтгэгдэл:
Таны IP: (3.16.69.199)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.