Тавантолгой-гашуунсухайт чиглэлийн төмөр замын нээлт боллоо
Үйл явдал
/
2022-09-11
Монгол Улсын анхны 1 дүгээр зэрэглэлийн, уулзваргүй, жилд 30-50 сая тонн нүүрс тээвэрлэх хүчин чадалтай төмөр замыг бүтээн байгууллаа. Нээлтийн ёслолд МУ-ын ерөнхийлөгч У.Хүрэлсүх, холбогдох яамдын сайд нар, аймгийн ИТХ-ын дарга Б.Бадраа, Засаг дарга Р.Сэддорж, захиалагч Тавантолгой төмөр зам ХХК, гүйцэтгэгч Бодь интернэшнл ХХК, санхүүжүүлэгч Эрдэнэс Тавантолгой ХК болон туслан гүйцэтгэгч 600 гаруй компаний төлөөллүүд оролцож байна.
 
700
Монгол инженер техникийн ажилтнуудын оюун ухаан, хүч хөдөлмөрөөр бүтсэн Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын цогцолбор төсөл нь Өмнөговь аймгийн Ханбогд, Цогтцэций, Баян-Овоо сумын нутаг дэвсгэрээр 240 км үргэлжилж, Цогтцэций, Гашуунсухайт суурьшлын бүс болон 2 өртөө, 6 зөрлөгийн барилга байгууламжаас бүрдэнэ. Нэгдүгээр зэрэглэлийн UIC-60 зам төмөр бүхий уулзваргүйгээр 16 гүүр, 172 байршилд хиймэл байгууламжтайгаар баригдсан юм.
 
700
Төмөр замын тээвэр эхэлснээр БНХАУ руу экспортлох нүүрс тээврийн өртөг 47 ам.доллараас 12 ам.доллар болж буурна.
Мөн 2000 тогтмол ажлын байр бий болох юм.
Тус төмөр зам нь Монгол улсын төмөр замд инновац авч ирсэн технологийн хувьд шинэ дэвшилт бий болгож байгаа 1-р зэрэглэлийн төмөр зам гэдгээрээ онцлог юм.
Сэтгэгдэл:
Таны IP: (18.191.139.42)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.