Аймгийн удирдлагууд ОБЕГ-ын дарга, хошууч генерал Г.Ариунбуяныг хүлээн авч уулзав
Үйл явдал
/
2022-09-11
Онцгой байдлын ерөнхий газар, Баянхонгор аймгийн Засаг даргын Тамгын газар, АНУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамны Цэргийн атташегийн алба, Энэтхэг, Номхон далайн цэргийн командлал хамтран зохион байгуулж буй “Говийн чоно-2022” гамшгийн хор уршгийг арилгах олон улсын сургалт, дадлага сургууль Баянхонгор аймагт зургаа дахь өдрөө үргэлжилж байна.
 
Тус сургалтын үйл ажиллагаанд оролцож буй Онцгой байдлын ерөнхий газрын дарга, хошууч генерал Г.Ариунбуянтай Баянхонгор аймгийн ИТХ-ын дарга Э.Энхбат, Засаг дарга Д.Мөнхсайхан нар албан уулзалт хийв.
 
ОБЕГ-ын дарга, хошууч генерал Г.Ариунбуян: "Дадлага сургуулийн үйл ажиллагаа онол, практик хослуулсан иж бүрэн сургалт болж чадлаа. Дуурайлган үзүүлэх дадлага сургуульд Онцгой байдлын ерөнхий газрын харъяа Үндэсний аврах бригад, Агаараас эрэн хайх, аврах 111 дүгээр анги, ДСССЗТ-113, Ар тал, хангалтын 115-р анги, НОБГ, нийслэлийн “Аврах анги”, Зэвсэгт хүчний 256-р анги, Төр тусгай алба хаагчдын нэгдсэн эмнэлэг, Баянхонгор аймгийн Нэгдсэн эмнэлэг, өмнөд бүсийн төв Өмнөговь аймаг, Баянхонгор, Говь-Алтай, Дундговь, Завхан, Өвөрхангай аймгуудын Онцгой байдлын газрын аврагч алба хаагчид, эмч, мэргэжилтнүүд бүгд үр дүнтэй оролцсон гэдгийг онцлоод “Говийн чоно - 2022” олон улсын сургалт, дадлага сургуулийг зохион байгуулахад дэмжлэг үзүүлж хамтран ажилласан аймаг орон нутагт талархал илэрхийлье" гэлээ.
Сэтгэгдэл:
Таны IP: (3.144.9.124)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.