Өнөөдөр соёлын ажилтны баярын өдөр тохиож байж
Үйл явдал
/
2022-09-11
Манай улсад соёл урлагийн байгууллагын ажилтны баярын өдрийг 1993 оноос хойш тэмдэглэн өнгөрүүлэх болсноос эдүгээ 29 дэх жилтэйгээ золгож байна. Тус өдрийг тохиолдуулан Баянхонгор аймгийн соёл урлагийн газраас орон нутагтаа урлаг соёлыг тасралтгүй хөгжүүлэн авч яваа нийт уран бүтээлчид, урлаг соёлын байгууллагын ажилтнуудынхаа дунд баярын хурлыг өнөөдөр /2022.09.10/ зохион байгууллаа.
700
 
Соёлын ажилтны баярын хуралд Баянхонгор аймгийн ЗДТГ-ын дарга Д.Энхжаргал, НБХ-ийн дарга Б.Наранбаяр, Соёл урлагийн газрын дарга Ц.Азбаясгалан болон ХДТ-ын театр, хүүхдийн Тэмүжин театр, Музей, Нийтийн номын сан, сумдын соёлын төвийн удирдлага, хамт олон оролцлоо.
 
Соёлын ажилтны баярыг Баянхонгор аймгийн ЗДТГ-ын дарга Д.Энхжаргал нээж үг хэлэхдээ аймаг орон нутгийнхаа нүүр царай, өнгө төрхийг тодоос тод илэрхийлж, түмэн олондоо сурталчилж байдаг нийт соёлын салбарынхандаа баярын мэнд хүргээд түүхэн 80 жилийн ой нээлт , арга хэмжээг ард түмнийхээ сэтгэлд хоногштол зохион байгуулсан театр мэргэжлийн урлагийн байгууллага, соёлын салбарын нийт хамт олондоо аймаг орон нутгийнхаа удирдлага, иргэдийн өмнөөс талархал илэрхийлэв.
700
 
Энэ үеэр Монгол улсын Ерөнхийлөгчийн зарлигийн хүрээнд эзэн богд Чингис хааны эш хөргийг Соёл урлагийн салбарын хамт олонд АЗДТГ-ын удирдлагууд хүндэтгэлтэйгээр гардууллаа.
Соёлын яам байгуулагдсанаар соёл урлагаа сурталчлах, соён гэгээрүүлэх чиглэлийн үр дүнтэй томоохон арга хэмжээнүүд улсын хэмжээнд зохион байгуулагдаж манай аймгийн уран бүтээлчид ч өндөр амжилттай оролцож байгаан зэрэгцээ соёлын ажилтнуудын нийгмийг баталгааг хангах, хамгаалах бодлого ажил арга хэмжээг харьяа яамнаас тун удахгүй хэрэгжүүлэхээр зэхэж буйг салбарын дарга энэ үеэр яриандаа онцлов. Мөн орон нутгийнхаа тайзнаас төрсөн МУГЖ Ц.Алтанцэцэг, МУУГЗ Б.Ганчимэг нарт хүндэтгэл үзүүллээ.
 
700
Баянхонгор аймгийн хувьд соёлын ажилтнуудаа чадавхжуулах, мэргэшүүлэх чиглэлээр Завхан аймгийн хөгжим бүжгийн коллежтой хамтран ажиллах гэрээ байгуулж, суралцагчдын сургалтын төлбөрийн тавин хувийг нь төлөхөөр төлөвлөөд байгаа юм.
Өв соёл, үндэсний дархлагаагаа түгээн дэлгэрүүлэгч эрхэм соёлын ажилтнууд даа баярын мэнд хүргэе.
Сэтгэгдэл:
Таны IP: (3.138.36.38)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.