УИХ-ын дарга Г.Занданшатар БНХАУ-ын Бүх Хятадын Ардын Төлөөлөгчдийн Их Хурлын Байнгын хорооны дарга Ли Жаньшу-г Д.Сүхбаатарын талбайд угтан авлаа
Үйл явдал
/
2022-09-13

Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар өнөөдөр /2022.09.11/ Монгол Улсад албан ёсны айлчлал хийж буй БНХАУ-ын Бүх Хятадын Ардын Төлөөлөгчдийн Их Хурлын Байнгын хорооны дарга Эрхэмсэг ноён Ли Жаньшуг Жанжин Д.Сүхбаатарын талбайд угтан мэндчиллээ. 

 

Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар эрхэм зочны хамт Их Эзэн Чингис хааны хөшөөнд хүндэтгэл үзүүлсний дараа Төрийн ордны Ёслол хүндэтгэлийн өргөөний Баганат танхимд саатан, Эрхэмсэг ноён Ли Жаньшу хүндэт зочны дэвтэрт сэтгэгдлээ үлдээн, гарын үсэг зурав.

700

Дараа нь Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар, БНХАУ-ын Бүх Хятадын Ардын Төлөөлөгчдийн Их Хурлын Байнгын хорооны дарга Ли Жаньшу нарын албан ёсны хэлэлцээ Төрийн ордонд эхэллээ хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

700

 

Сэтгэгдэл:
Таны IP: (3.138.36.38)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.