ТНБ дарга Т.ЖАМБАЛЦЭРЭН Тайланд улсад ажиллаж байна
Үйл явдал
/
2022-09-13

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Т.Жамбалцэрэн 2022 оны 9 дүгээр сарын 12-14-ны өдрүүдэд Тайландын Хаант улсын Бангкок хотноо зохиогдож буй 11 дэх удаагийн Олон улсын Өмнөд-Өмнөдийн хамтын ажиллагааны экспод оролцож байна. 

Тэрбээр НҮБ-ын Хүнс, Хөдөө Аж Ахуйн Байгууллага болон БНХАУ-ын Өмнөд-Өмнөдийн хамтын ажиллагаа, гурван талт хамтын ажиллагааны хүрээнд Монгол Улсын Хүнс, хөдөө аж ахуйн салбарт 2010-2016 онд хэрэгжсэн хөтөлбөрийн үр дүнг танилцууллаа. Мөн Ромд төвтэй хөгжлийн байгууллагуудын сургуулийн үдийн хоолны хөтөлбөрийн хөгжлийн хэлэлцүүлэгт оролцож өмнөх хамтын ажиллагааны ололт, амжилт болон  цаашдын үйл ажиллагааны талаар ярилцав. 

Сэтгэгдэл:
Таны IP: (3.145.172.56)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.