Органик хүнс, хөдөө аж ахуйн эрх зүйн орчныг Сайжруулах-Экспортын боломж сэдэвт хэлэлцүүлэг зохион байгуулагдлаа
Үйл явдал
/
2022-09-13

Органик хүнс, хөдөө аж ахуйн эрх зүйн орчныг сайжруулах-экспортын боломж  сэдэвт хэлэлцүүлэг зохион байгуулагдав.

   Энэхүү хэлэлцүүлгийн зорилго нь Органик хүнс, хөдөө аж ахуйн салбарын өнөөгийн эрх зүйн орчны хүрээнд органик үйлдвэрлэл, худалдаа, үйлчилгээ, импорт, экспорт болон баталгаажуулалтын үйл ажиллагаа эрхлэх явцад тулгарч буй бэрхшээл, сайжруулах боломжийн талаар хэлэлцэж санал солилцох юм. Уг хэлэлцүүлгийг манай аймагт УИХ-ын гишүүн Т.Аубакир ХХААХҮЯ, НҮБ-ын ХХААБ-тай хамтран зохион байгууллаа.

700

   Хэлэлцүүлэгт УИХ-ын гишүүн Т.Аубакир, аймгийн Засаг даргын орлогч Х.Арман, аймгийн Засаг даргын Тамгын газрын дарга Б.Мухамед, ХХААХҮЯ-ны Хүнсний үйлдвэрийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын ахлах шинжээч Д.Тунгалаг,  Худалдаа үйлдвэрлэлийн их сургуулийн тэнхимийн эрхлэгч, доктор, профессор Н.Отгонсайхан,  “ТҮБ” ТТБ-ын гүйцэтгэх захирал Л.Тунгалаг,  аймгийн ХААГ-ын мэргэжилтнүүд, оролцогчид оролцлоо.

    Өнөөдрийн хэлэлцүүлэг хоёр хэсгээс бүрдсэн бөгөөд аймгийн тариаланчдад зориулсан “зохистой дадлаас-эрүүл хүнс” сэдвийн доор сургалтаар үргэлжлэв.

   Сургалтын зорилго нь хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хэрхэн хангах, баталгаатай бүтээгдэхүүнийг зах зээлд нийлүүлэхэд Органик болон Хөдөө аж ахуйн зохистой дадал /ХААЗД/-ыг нэвтрүүлэх шаардлага ач холбогдлыг ойлгуулах аж. Мөн оролцогчид ХААЗД-ын шаардлагыг газар тариалангийн үйлдвэрлэлд нэвтрүүлэх, баталгаажуулахын ач холбогдлын талаар нэгдсэн ойлголттой болсон юм.

700

    Хэлэлцүүлэг, сургалтад аймгийн Хөдөө аж ахуйн газар, сумдын хүнс хөдөө аж ахуй эрхлэгчдийн төлөөлөл 60 гаруй хүн хамрагдаж гэрчилгээгээ гардаж авлаа.

Сэтгэгдэл:
Таны IP: (3.14.141.115)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.