Л.ЭНХ-АМГАЛАН: Багш, сурган хүмүүжүүлэгчдийн цалин хамгийн багадаа НЭГ САЯ 5000 төгрөгөөс эхэлдэг
Үйл явдал
/
2022-09-13

Ковидын улмаас сурагчид онлайнаар хичээлээ судалж, хөдөө орон нутагт байсан хүүхдүүдийн ихэнх хувь нь хичээлийн хоцрогдолд орсон. Энэ талаар БШУ-ны сайд Л.Энх-Амгалан хэлэхдээ сурагчдын хичээлийн хоцрогдол дан ганц ковидоос үүсээгүй, үүнээс өмнө ч хоцрогдол байсаар байсан гэдгийг хэллээ. Ингээд сурагчдын хоцрогдлыг арилгах зорилгоор улсын хэмжээнд багш, сурган хүмүүжүүлэгчдийн чадварт үнэлгээ хийсэн ба чадварлаг багш нар л сурагчдын хоцрогдол арилгаж чадна гэдгийг онцоллоо.  Улмаар “Чадварлаг багш” хөтөлбөр хэрэгжүүлэх болжээ. Тус хөтөлбөрийг хэрэгжүүлэхдээ ур чадварын нэмэгдлийг олгох шалгууруудыг шинэчилж батлах хэрэгцээ шаардлага үүсэн байна. Үүгээр багш, сурган хүмүүүжүүлэгчдийн ур чадварыг тогтоож, чадварлаг багш нарт үндсэн цалин дээр нь урамшуулал цалин нэмж олгох юм.

 

Сэтгэгдэл:
Таны IP: (3.139.83.151)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.