Эко дүүрэгт байгуулж буй "ОЙН ТӨГӨЛ"-ийн модны ургалт 85 хувьтай байна
Үйл явдал
/
2022-09-13
“Тэрбум мод” үндэсний хөдөлгөөн, Хан-Уул дүүргийн Засаг даргын 2021-2024 онд хэрэгжүүлэх “Эко – Эрүүл” дүүрэг зорилтын хүрээнд 14 дүгээр хороо, Айцын аманд 100 га талбайд “Ойн төгөл” байгуулахаар зорин ажиллаж байна. Тус ажлын хүрээнд хаврын бүх нийтээр мод тарих үндэсний өдөр төр захиргааны байгууллагууд болон хувийн хэвшлийн байгууллагуудтай хамтарч 7 га талбайд 4800 гаруй мод, бут тарьж, усалгаа, арчлалт, хамгаалалтыг тогтмол гүйцэтгэж ажиллаж байна.
 
Тарьсан мод, бутны өсөлт, ургалтыг тодорхойлох ажлын хэсгийн дүгнэлтээр 9 дүгээр сарын байдлаар 85 хувийн ургалттай байна.
 
-Цаашид мэргэжлийн байгууллагын судалгаа, шинжилгээ, дүгнэлтийг үндэслэн таримал ойн талбай, ногоон байгууламжийг нэмэгдүүлэх арга хэмжээг үе шаттай авч хэрэгжүүлэхээр төлөвлөн ажиллаж байна.
1300 ГАРУЙ ӨРХИЙН ХАШААНД 10.143 ШИРХЭГ МОД, БУТ, СӨӨГ ТАРЬЖ ГЭР ХОРООЛЛЫН ТООСЖИЛТЫГ ТОДОРХОЙ ХУВИАР БУУРУУЛЛАА
 
700
Дүүргийн гэр хорооллын 800 өрхийн хашаанд 7643 ширхэг мод, бут, сөөгийг тарьж, өрх тус бүрт мод тарих хялбаршуулсан аргачлал бүхий гарын авлага, гэрчилгээг олгон арчилж, ургуулах тал дээр хамтран ажилласан. Үүний үр дүнд дүүргийн гэр хорооллын тоосжилт тодорхой хэмжээгээр бууран модны ургалт 90,2 хувьтай байна.
 
700
 Мөн Байгаль орчин, аялал жуулчлалын яам, дүүргийн ИТХ-тай хамтран “Дэвшилтэт Социал демократ” клубээс хэрэгжүүлж буй "Clean up" төслийн хүрээнд дүүргийн 9, 10, 16 дугаар хорооны 500 өрхийн хашаанд нийт 2500 ширхэг мод, бут, сөөг тарьсан бөгөөд дүүргийн хэмжээнд энэ жил нийт 120423 ширхэг мод, бут, сөөг тарьсан байна.
ДҮҮРГИЙН 17 БАЙРШИЛД ЦЭЦГИЙН МАНДАЛ БАЙГУУЛСАН
 
Хүүхдийн тоглоомын талбай болон явган зам, нийтийн эзэмшлийн гудамж талбайд 10 гаруй төрлийн 250,000 мянга гаруй гоёлын цэцэг суулгаж, мандал байгуулан иргэнд ээлтэй эко эрүүл орчинг бий болгосон.
700
Эрүүл-Эко орчинг хамтдаа бий болгоё!
Хан-Уул ЭКО дүүрэг
 
 
 
Сэтгэгдэл:
Таны IP: (3.15.34.161)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.