"НАМРЫН НОГООН ӨДРҮҮД БАЯНХОНГОРТ ҮЙЛДВЭРЛЭВ-2022" үзэсгэлэн худалдаагаар 30,0 гаруй сая төгрөгийн борлуулалт хийгдлээ
Үйл явдал
/
2022-09-14
"Намрын ногоон өдрүүд Баянхонгорт үйлдвэрлэв 2022" үзэсгэлэн худалдаа энэ сарын 10-12-ний өдрүүдэд Баганат талбайд зохион байгууллаа.
Газар тариалан, Хөнгөн, Жижиг дунд үйлдвэрлэл, Хүнсний үйлдвэрлэлийн чиглэлээр 13 сумын 64 иргэн , 8 хоршоо, ТББ 3, ХХК 5 , бүлэг нөхөрлөл 6 нийт 86 иргэн аж ахуй нэгжээс гадна Баянөлгий, Сэлэнгэ, Дархан аймгийн төлөөлөл оролцож 180 нэр төрлийн нийт 82 тн бүтээгдэхүүнүүдийг худалдаалж урьдчилсан дүнгээр 30,0 гаруй сая төгрөгийн борлуулалт хийгдсэн байна.
Энэ оны үзэсгэлэнгийн шилдэг бүтээгдэхүүнийг Засаг даргын захирамжаар томилогдсон ажлын хэсгийн санал дүгнэлтээр дараах 6 номинацаар шалгарууллаа.
Үүнд:
1.Шилдгийн шилдэг “Гран-при” – Богд сумын Тэргүүн богд хайрхан ХХК-ний нутгийн брэнд бэлгийн багц
2. “Хөнгөн жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгч”-ээр Баянхонгор сумын иргэн Ж.Түмэнжаргалын сүлжмэл эдлэл
3. “Хүнсний салбарын шилдэг” бүтээгдэхүүнээр Баянцагаан сумын Ихэр хашаат хоршоо
4. “Шилдэг манлайлагч бүлэг,нөхөрлөл”-өөр Шинэжинст сумын Эхийн голын тариаланч ногоочид
5.” Шилдэг тариаланч”-аар Баянхонгор сумын 5-р багийн иргэн Б.Батцэцэг
6. “Шилдэг зохион байгуулалттай сум” –аар Баацагаан сум тус тус шалгарсан байна.
 
 
 
700
 
 
700
 
 
 
 
 
Сэтгэгдэл:
Таны IP: (3.143.254.90)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.