Баянхонгор аймгийн ИТХ-аас глобал удирдагч их сургуультай хамтран амны хөндийн урьдчилан сэргийлэх үзлэгийг хүүхдүүдийн дунд үнэ төлбөргүй зохион байгуулж байна
Үйл явдал
/
2022-09-14
Баянхонгор аймгийн ИТХ-аас Глобал Удирдагч Их Сургуультай хамтран хүүхдүүдэд /хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд/ 09 сарын 12, 13-ны өдөр амны хөндийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээ, зөвлөгөө, сургалтыг Баянхонгор сумын ЗДТГ-ын хурлын танхимд үнэ төлбөргүй өгч байна.
Урьдчилан сэргийлэх үзлэгийн хүрээнд
1.1. Үзлэг, Оношилгоо
1.2. Эмчилгээ /Өнгөц болон дунд цоорол-зайлшгүй шаардлагатай тохиолдолд/
1.3. Хүүхдийн шүдний өнгөц болон дунд цоорлыг зогсоох түрхлэг, ломбо тавих
1.4. Шүд авалт /Зайлшгүй шаардлагатай тохиолдолд/
1.5. Урьдчилан сэргийлэлт /Эрдэсжүүлэлт, ховилын хамгаалах ломбо/ -ийг газар дээр нь зохион байгуулан ажиллаж байгаа юм байна.
700
 
700
 
Сэтгэгдэл:
Таны IP: (18.119.103.204)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.