Баянхонгор аймгийн засаг дарга НҮБ-ын хөгжлийн хөтөлбөрийн суурин төлөөлөгчийг хүлээн авч уулзав
Үйл явдал
/
2022-09-14
Баянхонгор аймгийн Засаг дарга Д.Мөнхсайхан өнөөдөр /2022.09.12/ НҮБ-ын хөгжлийн хөтөлбөрийн суурин төлөөлөгч, хатагтай Илейн Конкиевичийг хүлээн авч уулзан орон нутагт хэрэгжиж буй төсөл хөтөлбөрийн явц, үр дүнгийн талаар хэлэлцлээ.
 
Тодруулбал НҮБ, БОАЖЯ хамтран “Монголын унаган байгалийн хүлцэл, тогтворжилтыг хангах нь” төслийг Баянхонгор аймгийн Баацагаан, Баянцагаан, Баян-Өндөр, Шинэжинст сумдад хэрэгжүүлж байгаа юм.
 
Төслийн хүрээнд аймгийн ойн менежментийг төлөвлөгөөг боловсруулан баталсан, гурван сумын нутаг хамарсан Заган ойг хамгаалах, зэрлэг амьтдын усан хангамжийг сайжруулсан зэргээр үр дүнтэй ажил арга хэмжээнүүд хэрэгжиж байгааг талууд хэлэлцэв.
Говийн бэлчээр, доройтлыг бууруулахад орон нутаг оролцоогоо хангаж тодорхой төсвийн хүрээнд өндөр үр өгөөжтэй, бодит ажлууд зохион байгуулахаар төлөвлөж буйгаа Засаг дарга Д.Мөнхсайхан танилцуулаад бэлчээр, ойн тогтвортой менежментийг хэрэгжүүлэн, хамгаалахад орон нутагт зөвлөн тусалж ажиллахыг хүслээ.
700
700
Сэтгэгдэл:
Таны IP: (18.119.130.24)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.