Төв аймагт "Нутгийн иргэдэд түшиглэсэн аялал жуулчлал эрхлэгчдийг чадавхжуулах" сургалтыг зохион байгууллаа
Үйл явдал
/
2022-09-14
Аймгийн Засаг даргын А/347 тоот захирамжын дагуу "Нутгийн иргэдэд түшиглэсэн аялал жуулчлал эрхлэгчдийг чадавхжуулах" сургалтыг Хойд бүс буюу Батсүмбэр суманд зохион байгуулж, Батсүмбэр, Борнуур сумын зочин хүлээн авдаг, авах сонирхолтой мал бүхий 26 айл хамрагдлаа.
700
 
Уг сургалт нь Аймгийн 27 сумыг 5 бүс болгон 6 дугаар сараас эхэлсэн ба сургалтад хамрагдсан мал бүхий зочин хүлээн авах боломжтой айл өрхийн судалгааг Google map-д тэмдэглэн бүртгэлжүүлж, зөвхөн НИТАЖ эрхлэгчдийн газрын зургийг гаргах боломжтой болсон юм.700
 
Сургалтын үйл ажиллагаа нь онол, дадлага ажил, туршлага судлах гэсэн үндсэн 3 хэсгээс бүрдэх ба сургалтад хамрагдсан айл өрхүүдэд БОАЖГ-аас гэрчилгээ олгож, 2023 онд НИТАЖ эрхлэх журам гаргах үндэс суурь болж байгаагаараа онцлогтой.
Сургалтын багшаар аймгийн Засаг даргын дэргэдэх аялал жуулчлалын зөвлөлийн багийн гишүүд, Хустай БЦГ-ын Баянсонгинот малчны бүлэг хамтран ажиллаж байна.
 
700
Сэтгэгдэл:
Таны IP: (3.144.227.9)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.