Баянхонгор аймгийн худалдаа аж үйлдвэрийн тэнхмийн бүх гишүүд хуралдаж байна
Үйл явдал
/
2022-09-14
Монголын үндэсний Худалдаа аж үйлдвэрийн тэнхмийн Баянхонгор аймаг дахь салбар танхимын бүх гишүүдийн хурал өнөөдөр /2022.09.12/ болж байна.
Бүх гишүүдийн хурлыг МҮХАҮТ-ийн орлогч дарга Б.Намжилсүрэн нээж үг хэлсэнээр Засаг дарга Д.Мөнхсайхан аймаг орон нутагт хэрэгжүүлэхээр төлөвлөсөн ойрын болон алсын зорилтууд, ажил арга хэмжээний тухайд мэдээлэл өгөв.
700
 
Бүх гишүүдийн хурлаар МҮХАҮТ болон салбар танхимын үйл ажиллагааны талаар хэлэлцэж , татварын багц хууль, нийгмийн даатгалын хууль тогтоомжийн хэрэгжилтийн талаар сургалт мэдээллийг авах юм.
Хурал үдээс хойш салбар танхимын тэргүүлэгч гишүүд, хяналтын зөвлөл, даргыг сонгох зэргээр бүтэц зохион байгуулалтын асуудлаар үргэлжлэх болно.
Сэтгэгдэл:
Таны IP: (18.119.124.49)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.