Төмөр замаар тээвэрлэж буй 2899 тонн сайжруулсан шахмал түлшний түүхий эд /мидлинг/ энэ өдөр улаанбаатар хотод ирнэ
Үйл явдал
/
2022-09-14
“Монголын төмөр зам” ТӨХК нийгмийн хариуцлагын хүрээнд Улаанбаатар хотыг утаагүй түлшний түүхий эдээр хангах тээвэрлэлтийн ажлыг эхлүүллээ.
Тавантолгой ордоос ачигдсан 2899 тонн сайжруулсан шахмал түлшний түүхий эдийг ““Монголын төмөр зам” ТӨХК өөрийн эзэмшлийн CКD4B зүтгүүр болон ачааны 50 вагоноор “Тавантолгой-Зүүнбаян” чиглэлийн 416,1 км төмөр замаар тээвэрлэж “УБТЗ” ХНН-ийн Зүүнбаян өртөөнд өчигдөр буюу 2022 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр 16.25 цагт хүрлээ.
Тээвэрлэлт үргэлжилж, энэ өдөр Улаанбаатар хотод орж ирнэ.
700
 
Мөн “Монголын төмөр зам” ТӨХК нь нийслэл хотын өвөлжилтийн бэлтгэл хангах ажлын хүрээнд энэ оныг дуустал сайжруулсан шахмал түлшний түүхий эдийг тээвэрлэх бэлтгэл ханган ажиллаж байна
Сэтгэгдэл:
Таны IP: (18.222.32.67)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.