“ЗҮТГҮҮР, ЗҮТГҮҮРИЙН АЖ АХУЙ” мэргэжлийн ангийн оюутнуудыг дадлагажуулна
Үйл явдал
/
2022-09-14
Энэ өдөр Шинжлэх Ухаан, Технологийн Их сургуулийн харьяа Механик, тээврийн их сургуулийн “Зүтгүүр, зүтгүүрийн аж ахуй” мэргэжлийн ангийн оюутнуудыг “Монголын төмөр зам” ТӨХК дээр хүлээн авч, танилцах дадлагыг эхлүүллээ. Хөдлөх бүрэлдэхүүний албаны дарга Б.Анхбаяр, Зүтгүүрийн засвар хариуцсан инженер Г.Амар нар дадлагажигч оюутнуудад “Монголын төмөр зам” ТӨХК-ийн тээвэрлэлтийн үйл ажиллагаа, бодлого, зохион байгуулалт, “Тавантолгой-Зүүнбаян” чиглэлийн төмөр замын бүтээн байгуулалт хийгээд Шинэ сэргэлтийн бодлогын хүрээнд тус компанид концессын эрхийг олгосон баруун болон зүүн босоо тэнхлэгийн 1600 гаруй км төмөр замын бүтээн байгуулалтын ажлын төлөвлөгөөг танилцууллаа.
Танилцах дадлага энэ оны 11 дүгээр сарыг дуустал үргэлжилнэ.
 
 
700
 
 
Сэтгэгдэл:
Таны IP: (3.133.142.2)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.