Хан-Уул эко дүүрэгт байгуулсан "ОЙН ТӨГӨЛ"-ийн модны ургалт 85 хувьтай байна
Үйл явдал
/
2022-09-14

“Тэрбум мод” үндэсний хөдөлгөөн, Хан-Уул дүүргийн Засаг даргын 2021-2024 онд хэрэгжүүлэх “Эко – Эрүүл” дүүрэг зорилтын хүрээнд 14 дүгээр хороо, Айцын аманд 100 га талбайд “Ойн төгөл” байгуулахаар зорин ажиллаж байна. Тус ажлын хүрээнд хаврын бүх нийтээр мод тарих үндэсний өдөр төр захиргааны байгууллагууд болон хувийн хэвшлийн байгууллагуудтай хамтарч 7 га талбайд 4800 гаруй мод, бут тарьж, усалгаа, арчлалт, хамгаалалтыг тогтмол гүйцэтгэж ажиллаж байна. Тарьсан мод, бутны өсөлт, ургалтыг тодорхойлох ажлын хэсгийн дүгнэлтээр 9 дүгээр сарын байдлаар 85 хувийн ургалттай байна.

Сэтгэгдэл:
Таны IP: (3.145.151.26)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.