Баянзүрх дүүрэгт хот тохижилтийн ажлууд үргэлжилсээр байна
Үйл явдал
/
2022-09-14
Баянзүрх дүүргийн Тохижилт үйлчилгээний алба нь дүүргийн нутаг дэвсгэрт байрлах өнгө үзэмжгүй хашаа, сүүдрэвч, эвдэрч гэмтсэн сагсан бөмбөгийн талбайг нөхөн сэргээж будаж, засварлаж ажиллалаа. Тухайлбал
1. Баянзүрх дүүргийн 24 дүгээр хороо Цахлайн нэгдүгээр гудамжинд байрлах сагсны талбайн хашааг гагнаж будан, шалны дутуу бетон зуурмагийг тэгшлэх ажлыг хийж хүүхэд, залуучууд чөлөөт цагаан өнгөрөөх зориулалтын талбайг бий болгож ажиллалаа.
700
2. Сэлбэ голын зүүн талын бичил цэцэрлэгт хүрээлэнгийн хоёр ширхэг сүүдрэвч, дөрвөн ширхэг сандал болон хогийн сав зэргийг нөхөн сэргээж будан, сүүдрэвч доторх 11 м.кв явган замын хавтанг суулгаж ажиллалаа.
700
3. Баянзүрх дүүргийн 40-р хороо Гэрийн хүнс захын баруун талын явган замын засварын ажил хийгдэж дууссан бол 39-р хороо Улаанхуаран автобусны буудлын явган замын ажил үргэлжлэн хийгдэж байна.
 
 
 
 
 
 
700
 
 
 
Сэтгэгдэл:
Таны IP: (18.119.106.135)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.