Баянзүрх дүүрэгт “Хүүхдийн төлөөх орон нутаг” төсөл дөрвөн жилийн хугацаанд амжилттай хэрэгжлээ
Үйл явдал
/
2022-09-14
Дэлхийн Зөн Монгол олон улсын байгууллага нь Дэлхийн Зөн Тайванийн 3,1 тэрбум төгрөгийн санхүүжилтээр “Хүүхдийн төлөөх орон нутаг” төслийг Баянзүрх дүүргийн 5,13,22 дугаар хороодод 2018-2022 онуудад хэрэгжүүллээ. Төслийн хүрээнд хүүхэд бүрийн сайн сайхан байдал, тэдний бүрэн дүүрэн амьдралын төлөөх орон нутгийн төрийн болон төрийн бус байгууллага, иргэд, хүүхдүүдтэй хамтран хүүхэд хөгжил, хамгаалал, өрхийн амьжиргааг дэмжих үйл ажиллагааг хэрэгжүүллээ.
 
700
“Хүүхдийн төлөөх орон нутаг” төсөл нь хүүхдүүд гэр бүл, нийгмийн эерэг орчинд өсөж хүмүүжин, ирээдүйнхээ сайн сайхан байдлын төлөө өөрийгөө хөгжүүлэхэд нь хувь нэмрээ оруулахаар хоёр зорилт, таван дэд зорилтын хүрээнд үйл ажиллагаануудаа явуулсан. Тухайлбал Төсөл хэрэгжих хугацаанд 101 өрх айлд иж бүрэн таван ханатай гэр олгосон. Мөн хүүхдийн клубүүд хичээлээс гадуурх дугуйлан, амьдрах ухааны сургалтуудыг зохион байгуулж 11 мянга гаруй хүүхэд, 1486 эцэг эх хамрагджээ.
700
Сэтгэгдэл:
Таны IP: (18.119.131.10)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.