Ногоон байгууламж сүйтгэж буйг эсэргүүцэж оршин суугчид хэвлэлийн хурал хийнэ
Үйл явдал
/
2022-09-14

07.00 цагт Туушин зочид буудлын Соёмбо танхимд хуульч, орчуулагч М.Алтантулгын орчуулсан “Тэмүүлж амьдрах хүч” номын нээлт болно.

10.00 цагт Монголын үндэсний музейд "Өнөр бүл" хүүхдийн төвийн сурагчдын “Сэтгэлээс минь ургасан миний бүтээл" уран зураг, бүтээлийн үзэсгэлэнгийн нээлт болно.

10.00 цагт Баянзүрх дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэр буюу РЦНК-ийн урд талд ногоон байгууламж сүйтгэж буйг эсэргүүцэж оршин суугчид хэвлэлийн хурал хийнэ. Утас: 91185745

11.00 цагт УБТЗ-ын Удирдах газарт тус байгууллагаас ачаа тээврийн нөхцөл байдлын талаар мэдээлнэ. Утас:99091674, 86114818

12.00 цагт“Үндэсний мэдээллийн төв”-д оюутнуудын эрх ашиг зөрчигдөж байгаа талаар оюутнууд хэвлэлийн хурал хийнэ.

14.00 цагт"Корпорэйт" зочид буудалд "Олон улсын хэвлэл мэдээлэлтэй түншлэх боломж" сэдэвт редакторуудын зөвлөлдөх уулзалт болно. Утас: 99074459

Сэтгэгдэл:
Таны IP: (3.141.31.125)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.