Баян-Өлгий аймгийн засаг дарга пусаны их сургуульд суралцдаг манай аймгийн оюутнуудтай уулзав
Үйл явдал
/
2022-09-15
 Аймгийн Засаг дарга Д.Бауыржан өнгөрсөн амралтын өдрүүдэд БНСУ-ын Бусан хотод ажиллах үеэр тус улсын шилдэг их сургуулийн нэг болох Пусоны их сургуульд суралцдаг манай аймгийн оюутнуудын төлөөллүүдтэй уулзалт зохион байгууллаа.

    Пусаны их сургуулийн Хот төлөвлөлтийн мэргэжлийн ангийн гуравдугаар курсийн оюутан Мырзабек овогтой Олжас, Компьютер программ хангамжийн нэгдүгээр курсийн оюутан Ербол овогтой Жанбүбү, Нано энергийн инженерчлэл болон олон улс судлал мэргэжлээр төгссөн Төкей овогтой Гүлмарал, Хот төлөвлөлтийн дөрөвдүгээр курсийн оюутан Бекберди овогтой Назым, Хот төлөвлөлтийн хоёрдугаар курсийн оюутан Ержан овогтой Есил, Аеро спэйс инженерчлэлийн гуравдугаар курсийн оюутан Мандат овогтой Жандолла, Архитектурын гуравдугаар курсийн оюутан Досымбек овогтой Дана нартай уулзаж, тэдний санал сэтгэгдлийг сонсов.

700

     Энэ үеэр аймгийн Засаг дарга тухайн оюутнуудтай хандаж тус шилдэг сургуулиас чанартай мэдлэг авч сонгосон мэргэжилдээ эзэн нь, эх орондоо хэрэгтэй боловсон хүчин болж, эрдэм мэдлэгээрээ эх орон төрлөх нутгийн ирээдүйн хөгжилд хувь нэмэр оруулахыг хүсэж, оюутнуудад сурлагын өндөр амжилт хүсэв.

700

      Мөн энэ жилээс манай аймаг БНСолонгос улсын Чанган хотын Чангшин их сургуультай хамтран ажиллахаар болж, энэ хичээлийн жилд 30 суралцагчийг хөнгөлөлттэйгөөр суралцуулахаар болсон билээ. Чангшин их сургуульд суралцахаар явах эхний 14 оюутнууд тус улсын ургацын баярын амралтын өдрүүд таарсан тул явах хугацаан нь хойшлогдоод байсан ба энэ сарын 15-нд БНСУ-ыг зорино.

   Цаашид Пусон их сургуульд элсэн суралцах хүсэлтэй сурагчид дэлгэрэнгүй мэдээлэлтэй https://www.facebook.com/PusanNationalUniv холбоосоор нэвтэрч танилцана уу.

 

Сэтгэгдэл:
Таны IP: (3.16.51.246)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.