Сонгинохайрхан дүүргийн "Эрүүл мэндийн төв"-ийн өргөтгөлийн барилгын ажил бүрэн дуусаж, ашиглалтад орлоо
Үйл явдал
/
2022-09-15
Сонгинохайрхан дүүргийн иргэдэд эрүүл мэндийн тусламжийг чанартай, түргэн шуурхай, тэгш хүртээмжтэй, олон улсын стандартад нийцсэн хэлбэрээр үзүүлэх “Эрүүл мэндийн төв”-ийн өргөтгөлийн барилгын ажил дууслаа.
Тодруулбал, Сонгинохайрхан дүүргийн 13 дугаар хорооны “Эрүүл мэндийн төв”-ийн найман давхар өргөтгөлийн барилга угсралт, инженерийн шугам сүлжээ, цахилгаан холболт, дотор засал тохижилтын ажил бүрэн дуусаж, хүлээн авлаа.
Энэхүү өргөтгөлд 200 ортой яаралтай тусламжийн тасаг, хавдрын хөнгөвчлөх эмчилгээний тасаг, мэс заслын тасаг, хэвтэн эмчлүүлэх тасгууд иргэдэд эмчилгээ үйлчилгээ үзүүлэх юм.
Тус өргөтгөл ашиглалтад орсноор Сонгинохайрхан дүүргийн иргэд олон улсын стандартад нийцсэн ая тухтай орчинд эмнэлгийн тусламж үйлчилгээ авч, эмч ажилтнуудын ажиллах орчин нөхцөл сайжирч, эмнэлгийн үйлчилгээний чанар хүртээмж нэмэгдэж байна.
Тус ажлыг Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар “Хөх бүрдний эх” ХХК гүйцэтгэж, Нийслэлийн Хөрөнгө оруулалтын газар захиалагчийн техникийн хяналтыг хэрэгжүүлэн ажиллалаа.
тэнгэр нарын зураг байж магаддотор нарын зураг байж магад
үүдний хонгил ба дотор нарын зураг байж магад
тэнгэр ба бичвэр нарын зураг байж магад
тэнгэр нарын зураг байж магад
дотор нарын зураг байж магад
 
 
Сэтгэгдэл:
Таны IP: (3.147.44.182)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.