РЦНК-ийн урд байрлах ногоон байгууламжыг СҮЙТГЭН, барилга баригдаж байна
Үйл явдал
/
2022-09-15

Нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар нь Баянзүрх дүүргийн нэгдүгээр хороонд байрлах 2.7 га газрыг өнгөрсөн хавар ногоон байгууламж бүхий цэцэрлэгт хүрээлэн болгоно гэдгийг хэлсэн ч тус газар өнөөдөр сүйтгэгджээ. Тухайлбал өнгөрсөн долдугаар сард ногоон байгууламж байсан газарт барилгын “A” даалгавар өгч барилга баригдах болж. Барилгын ажил нь шөнийн цагаар явагдаж байгаа байна. Улмаар тус хорооны 17 байрны оршин суугчдаас 275 хүн төлөөлөн өчигдөр Монгол Улсын Ерөнхийлөгч, төрийн есөн өндөрлөг, төрийн захиргааны дээд албан тушаалтнуудад холбогдох гомдол гаргажээ.

Засгийн газраас мөрийн хөтөлбөртөө “ТЭРБУМ МОД” тарих хөдөлгөөнийг эхлүүлээд байгаа. Түүнчлэн Нийслэлийг ногоон байгууламж болгоно гэдэг. Гэвч байгаа ногоон байгууламжаа сүйтгэж, барилга барьж байгаад Баянзүрх дүүргийн нэгдүгээр хорооны иргэд бухимдалтай байгаагааа илэрхийллээ.

Тус газарт Нийслэлийн мэргэжлийн хяналтын газар, Экологийн цагдаагийн алба хяналт шалгалтын ажлыг өчигдөр явуулсан. Тодруулбал хичнээн мод, бут сүйтгэсэн болохыг шалгаж, дүгнэлт гаргасан байна. Улмаар асуудлыг өнөөдөр БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнэ Засгийн газрын хуралдаанаар танилцуулж байгаа аж.

Сэтгэгдэл:
Таны IP: (52.14.172.93)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.