Д.АМАРБАЯСГАЛАН: Иргэд гаалийн талбай дээрх ачаанууддаа бүртгэл хийлгэж ЯАРАЛТАЙ авах шаардлатай байна
Үйл явдал
/
2022-09-15

Улаанбаатар төмөр зам нь нийт 84 өртөө зөрлөгтэй. Үүний 39 өртөө зөрлөгт ачилт, буулгалтын ажил хийдэг байна. Нийслэлийн хэмжээнд төмөр зам бүхий нийт 12 гаалийн хяналтын бүс буюу чингэлэг тээвэрт зориулагдсан 12 терминал байрладаг. Мөн гаалийн хяналтын бүсээр зарлагдаагүй хоёр терминал байдаг аж. Терминалуудын чингэлэг хадгалах нийт талбайн багтаамж нь 4233 ширхэг 40 футын чингэлэг багтаах боломжтой аж. Өнөөдрийн байдлаар багтаамж ашиглалт 80 хувьтай байгаа байна.

УБТЗ-ын Тээвэр хариуцсан замын орлогч дарга Д.АМАРБАЯСГАЛАН: Замын-Үүд өртөөний нарийн царигаар 2022 оны өнгөрсөн наймдугаар сарын 31-ний байдлаар БНХАУ-аас нийт 68 мянга орчим /TEU/ ачаатай чингэлэг хүлээн авсан нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 172.6 хувь өссөн үзүүлэлттэй байна. Өмнөх онуудад бдарт дунджаар Эрээн өртөөнөөс хоёр импортын чингэлгийн галт тэрэг хүлээж авдаг байсан бол энэ оны сүүлийн саруудад өдөрт 5-6 импортын чингэлгийн галт тэрэг өртөө хүлээн авсан. Үүний үр дүнд Тяньжин боомтод хуримтлагдсан Монгол Улс руу хаягтай чингэлгийн хуримтлалыг цар тахлын өмнөх хэвийн үеийн хэмжээнд хүргэсэн байгаа. Өнөөдрийн байдлаар Тяньжин боомтод 1400 ачаатай чингэлэг байна. Нийт чингэлийн 60-70 орчим хувийг автомашины тээвэр эзэлж байна. Үлдсэн 40 орчим хувийг хүнс, эмийн бараа зэрэг эзэлнэ. Одоо байгаа терминалуудаас ачаагаа авахгүй байгаа иргэд их байна. Хэрэв энэ нь дүүрвэл ачааллаа дийлэхгүй болно. Иймд ачаануудаа гаалийн бүртгэл хийлгэж яаралтай авах шаардлагатай байна.

 

Сэтгэгдэл:
Таны IP: (3.22.74.66)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.