Гэр хорооллын худгаас халуун ус түгээдэг болов
Үйл явдал
/
2022-09-15
Гэр хорооллын айл өрхүүдийн усны хэрэглээг хүртээмжтэй болгох зорилгоор Сургалтын задгай хэсгийн 1-р худаг, Рашаант хэсгийн 21-р худаг төвлөрсөн халуун, хүйтэн усанд холбогдлоо.
Энэхүү ажлыг Багануур-Ус ААТҮГ, Дэзэрэт ОУБ хамтын ажиллагааны хүрээнд гэр хорооллын 2 худгийг төвлөрсөн шугамд холбож, 3 худгийн гадна орчинг эрүүл ахуйн орчин үеийн стандарт шаардлагад нийцүүлэх ажлыг гүйцэтгэж, бүрэн ашиглалтад оруулан хүлээлгэн өглөө.
Гэрээнд дээрх ажлын материал, тээврийн зардал болох 119,8 сая төгрөгийг Дэзэрэт ОУБ гаргаж, Багануур-Ус ААТҮГ ажиллах хүчний зардлыг дотооддоо зохион байгуулан 2 сарын хугацаанд хийж гүйцэтгэсэн юм.
Халуун усыг ахуйн хэрэглээндээ ашиглах боломжтой болсон нь талархууштай хэмээн ойр тойрны иргэд талархалаа илэрхийлж байлаа.
Зургийн тодорхойлолт алга байна.
2 хүн, зогсож буй хүмүүс ба дотор нарын зураг байж магад
5 хүн, зогсож буй хүмүүс ба гадаа нарын зураг байж магад
10 хүн ба зогсож буй хүмүүс нарын зураг байж магад
1 хүн, зогсож байгаа ба бичвэр нарын зураг байж магад
2 хүн ба зогсож буй хүмүүс нарын зураг байж магад
5 хүн, зогсож буй хүмүүс ба костюм нарын зураг байж магад
3 хүн, зогсож буй хүмүүс ба дотор нарын зураг байж магад
3 хүн ба зогсож буй хүмүүс нарын зураг байж магад
 
Сэтгэгдэл:
Таны IP: (18.188.218.157)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.