Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн зөвлөлийн гишүүдийг чадавхжуулах сургалт боллоо
Үйл явдал
/
2022-09-15
Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй эцэг эх, асран хамгаалагчдын нийгмийн оролцоог нэмэгдүүлэх, Хөгжлийн бэршээлтэй иргэний зөвлөлийн гишүүдийг чадавхжуулах сургалт өнөөдөр /2022.09.14/ боллоо. Энэхүү арга хэмжээнд 43 хорооны “Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн зөвлөл”-ийн төлөөллүүд оролцов.
 
Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн тулгамдсан асуудлыг цаг алдалгүй шийдвэрлэхийн тулд дүүргийн Засаг дарга Н.Алтаншагайн санаачилгаар “Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн зөвлөл”-ийг байгуулсан билээ. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн оролцоог нэмэгдүүлэх, хүртээмжтэй орчныг бий болгох, эрхийг хангах зорилгоор нийт хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн төлөөлөл болсон “Хөгжлийн бэрхшээлтэй иргэний зөвлөл” нь хороо тус бүрд таван гишүүний бүрэлдэхүүнтэйгээр нийт 215 хүнтэй үйл ажиллагаа явуулж байна.
Тухайлбал, Сонгинохайрхан дүүрэгт 9637 гаруй хөгжлийн бэрхшээлтэй иргэн байдгаас 1012 гаруй хүүхэд байдаг. Өнөөдрийн сургалтад хамрагдсан хөгжлийн бэрхшээлтэй иргэд болон эцэг, эх асран хамгаалагчид Хөдөлмөр эрхлэлт, нийгмийн халамжийн хууль, Нийгмийн даатгалын хууль, эрх зүй, Эмнэлэг, хөдөлмөрийн магадлал, Хөгжлийн бэрхшээлтэй иргэний эрхийн тухай хууль, Эрүүл мэндийн үйлчилгээ, чанар хүртээмжүүдийн талаарх зөвлөгөө, мэдээллийг авлаа. Дээрх мэдээллүүдийг дүүргийн Хөдөлмөр халамжийн үйлчилгээний хэлтэс, Нийгмийн даатгалын хэлтсийн байцаагч, Хөдөлмөр магадлах комиссын магадлагч эмч болон Нэгдсэн эмнэлэг зэрэг байгууллагуудын холбогдох удирдлага, албан хаагчид хүргэсэн юм. Мөн сургалтын дараа “World share” Олон Улсын байгууллагын дэмжлэгийн бараа бүтээгдэхүүнийг зөвлөлийн гишүүдэд гардуулан өглөө.
Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн хөгжлийг дэмжих, эрүүл мэнд, нийгэм сэтгэлзүйн асуудал болон, тулгамдаж буй хүндрэл бэрхшээлтэй асуудлуудыг шийдвэрлэх хүрээнд 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн бага сургууль, цэцэрлэгийн цогцолбор байгуулахаар болсон. Одоогийн байдлаар тус байгууламжийг барих талбайн газар чөлөөлөлтийн ажлыг хийж байна.
9 хүн ба зогсож буй хүмүүс нарын зураг байж магад
1 хүн, зогсож байгаа ба бичвэр нарын зураг байж магад
11 хүн, зогсож буй хүмүүс ба дотор нарын зураг байж магад
1 хүн ба бичвэр нарын зураг байж магад
8 хүн, зогсож буй хүмүүс ба "30Ð йн бэрхшээлтэй иргэний хеделмер сонгинохайрханчууд рхлэлтийг дэмжих хетелбер эргэн телегдех нехцелтэй санхуугийн дэмжлэг 03 ажил дэмжих уйлчилгэз ажахуйэрхлэлтийнсургалт 04 турээсийндэмжлэг узуулэх нийт хамрагдсан иргэд эргэн телегдех санхуугиин дэмжлэгт- иргэн, 320. 000. .000 тегрег аж ахуй эрхлэлтийн сургалтад- 155 иргэн, ажил трооимдамиклот-1ирон120 .000 тегрег олгогчийг дэмжих уйлчилгээнд- AAH борлуулалтын дэмжлэгт иргэн, 000 тегрег 000 тегрег" гэсэн бичвэр нарын зураг байж магад
1 хүн ба бичвэр нарын зураг байж магад
7 хүн ба зогсож буй хүмүүс нарын зураг байж магад
9 хүн, хүүхэд, сууж буй хүмүүс, зогсож буй хүмүүс, дотор ба бичвэр нарын зураг байж магад
3 хүн, зогсож буй хүмүүс ба бичвэр нарын зураг байж магад
бичвэр нарын зураг байж магад
 
Сэтгэгдэл:
Таны IP: (18.226.104.153)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.