Жендэрийн эрх тэгш байдлын “ОРОЛЦЪЁ, ТӨЛӨӨЛЬЕ” удирдах ажилтны хэлэлцүүлэг болно
Үйл явдал
/
2022-09-15

09.00 цагтУлаанбаатар зочид буудалд Монгол Улсын Шинжлэх ухааны анхны төв байгууллага болох Судар бичгийн хүрээлэнд орчин цагийн Газарзүйн шинжлэх ухаан үүссэний 98 жил, Газарзүй-Цэвдэг судлалын хүрээлэн байгуулагдсаны 60 жил, Геоэкологийн хүрээлэн байгуулагдсаны 25 жилийн хурал болно. Утас: 88007709, 99717977

09.00 цагт МҮХАҮТ-д Монгол Улсад эрчим хүчний салбар үүсэж хөгжсөний 100 жилийн ойн хүрээнд "Эрчим хүчний шилжилт ба тогтвортой хөгжил" эрдэм шинжилгээний хурал болно. Утас: 99127866

09.00 цагт Кемпински зочид буудалд "Сүрьеэгүй Ази тивийг бий болгох арга замыг хайх нь" олон улсын эрдэм шинжилгээний хурал болно. Утас: 89647777

09.00 цагт "Корпорэйт конвешин төв"-д Монголын дүрс оношилгооны эмч нарын 27 дахь удаагийн үндэсний чуулган болно. Утас: 93116060

10.00 цагтМҮХАҮТ-д "Монгол-Вьетнамын Бизнес уулзалт" болно.

10.00 цагтТусгаар тогтнолын ордонд жендэрийн эрх тэгш байдлын “ОРОЛЦЪЁ, ТӨЛӨӨЛЬЕ” удирдах ажилтны хэлэлцүүлэг болно.

11.00 цагт Сүхбаатарын талбайд АН-ын гишүүд тус намын залуучуудын холбооны талаар мэдэгдэл хийж, "Шонхор тауэр"-т очиж, УИХ-ын гишүүн асан С.Эрдэнэд шаардлага хүргүүлнэ.

11.00 цагт"Шонхор Тауэр"-т АН-ын 4/11 МЭДЭЭЛЛИЙН ЦАГ болно. Утас: 91000017

12.00 цагтУлсын нэгдүгээр төв эмнэлгийн Амбулаторийн 4 паюхарт тус эмнэлгийн захирал Б.Хишигжаргал, Цусны төвийн удирдлага, эмч, мэргэжилтнүүд донороос үүдэл эс шилжүүлэн суулгах эмчилгээг амжилттай нэвтрүүлж Монгол Улсад эмчлэгдэх боломжгүй өвчний тооноос хасах болсон талаар мэдээлнэ. Утас: 91118403, 93116060

 

14.00 цагт "UB Grand" зочид буудалд Геронтологийн үндэсний төв, Эрүүл мэндийн яамнаас “Номхон далайн баруун бүсийн эрүүл насжилтын арван жилийн төлөвлөгөө”-г танилцуулах болон настанд ээлтэй нийгмийг бий болгоход салбар дундын оролцоог нэмэгдүүлэх хэлэлцүүлэг зохион байгуулна. Утас: 85906688, 93163554

Сэтгэгдэл:
Таны IP: (18.118.253.198)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.