Баян-Өлгий аймагт “Намрын ногоон өдрүүд -үндэсний үйлдвэрлэл-2022″ үзэсгэлэн худалдаа аймгийн төв талбайд маргааш үргэлжилнэ
Үйл явдал
/
2022-09-16
Жил бүрийн намар уламжлал болгон зохион байгуулдаг “Намрын ногоон өдрүүд” үзэсгэлэн худалдааг өнөөдөр буюу есдүгээр сарын 14-ний өдөр аймгийн төв талбайд зохион байгуулж байгаа бөгөөд маргааш үргэлжлэх юм.

   Уг “Намрын ногоон өдрүүд- үндэсний үйлдвэрлэл-2022” үзэсгэлэн худалдааг аймгийн ЗДТГ, Өлгий сумын ЗДТГ, Хүнс хөдөө аж ахуйн газар, Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар, Мэргэжил, сургалт үйлдвэрлэлийн төв, Баян-Өлгий аймаг дахь Худалдаа аж үйлдвэрийн танхим болон салбарын төрийн бус байгууллагууд хамтран зохион байгуулж байна.

700

    Нээлтийн арга хэмжээнд УИХ-ын гишүүн Т.Аубакир, аймгийн ЗДТГ-ын дарга Б.Мухамед, Хүнс, хөдөө аж ахуйн газрын дарга Б.Нургулан, Хөдөлмөр, нийгмийн халамжийн үйлчилгээний газрын дарга А.Галия, Мэргэжил, сургалт үйлдвэрлэлийн төвийн захирал Х.Нуркен, Баян-Өлгий аймаг дахь Худалдаа аж үйлдвэрийн танхимын дарга Х.Муратай болон үзэсгэлэн худалдаанд оролцогч аж ахуй нэгж, байгууллагууд, иргэд хөдөлмөрчид оролцлоо.

700

 

     Тус арга хэмжээг нээж аймгийн ЗДТГ-ын дарга Б.Мухамед үг хэлж, энэхүү үзэсгэлэн худалдааг энэ жил ард иргэдэд илүү ойртуулах, хүртээмжийг нь нэмэгдүүлэх зорилгоор аймгийн төв талбайд зохион байгуулж байгаа бөгөөд орон нутгийн хөрсөнд ургасан эрүүл, чанартай хүнсний ногоог иргэдэд  нийлүүлж байгаагаараа онцлог юм. Үндэсний үйлдвэрлэл, аж ахуйн нэгжүүдээ, ногоочдоо дэмжиж, орон нутгийн хөрсөнд ургасан төмс, хүнсний ногоо худалдан авахыг уриалж байна” гэсэн юм.

700

     Орон нутгийн хүнс, газар тариалан, жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчдийн бараа, бүтээгдэхүүн, ажил үйлчилгээг сурталчлах, борлуулалтыг нэмэгдүүлэх, харилцан туршлага судлуулах зорилготой уг үзэсгэлэн худалдаанд төмс, хүнсний ногоо, жимс-жимсгэнэ,  гурил, гурилан бүтээгдэхүүн, цагаан идээ, сүү, сүүн бүтээгдэхүүн үйлдвэрлэл, мах, махан бүтээгдэхүүн,  хүнсний бүтээгдэхүүн үйлдвэрлэл, ноос, ноолуур, арьс ширэн бүтээгдэхүүн, мод, модон эдлэл, зөөлөн оёдол, гар урлал зэрэг дэлгэгдэн худалдан борлуулагдаж байна.

700

Сэтгэгдэл:
Таны IP: (3.17.157.6)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.