Баянхонгор аймгийн хэмжээнд 111.6 тн хог, хаягдлыг цэвэрлэжээ
Үйл явдал
/
2022-09-16
Шаргалжуут гол, Нарийн гол, Түйн гол, Байдрагийн гол, Холбоо нуур, Хөдөө нуур зэрэг 27 усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, түүний орчмын 988.85 га талбайн хог хаягдлыг цэвэрлэжээ.

Тус үйл ажиллагаанд 99 аж ахуйн нэгж, байгууллагын 3135 хүн оролцсон бөгөөд 111.6 тн хог, хаягдлыг цэвэрлэсэн байна. Тухайн бүсэд нийлэг уут, хуванцар сав, памперс, үхсэн малын зэг зэм, ундааны сав, лааз, архины шил зэрэг хог хаягдал зонхилж байсныг албаныхан мэдээлэв. Иймд иргэдийг усны сан бүхий газарт элдэв хог хаягдал үлдээхгүй байхыг давхар сануулж байна.

Хог хаягдлыг цэвэрлэх ажлыг Байгаль орчин аялал жуулчлалын Сайдын 2022 оны "Усны сан бүхий газрын бохирдож хомстохоос хамгаалах тухай" 09 дүгээр албан даалгаврын хүрээнд зохион байгуулжээ.

Сэтгэгдэл:
Таны IP: (18.225.57.164)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.