Цагдаагийн байгууллагын алба хаагчдыг ажил, үүргээ гүйцэтгэхэд шаардагдах техник хэрэгслээр хангаж байна
Үйл явдал
/
2022-09-16
Чингэлтэй дүүргийн Засаг дарга Н.Батсүмбэрэл дүүрэг дэх цагдаагийн газрын II хэлтсийн зуслан дахь цагдаагийн тасгийхантай уулзаж, нөхцөл байдалтай танилцлаа. Уулзалтад дүүргийн ИТХ-ийн төлөөлөгч Н.Оюунгэрэл, 19 дүгээр хорооны Засаг дарга Л.Цэеэрэгзэн нар байлцав.
Тус тасгийн байрыг Чингэлтэй дүүргийн төсвийн хөрөнгөөр барьсан бөгөөд нийтдээ 1 тэрбум төгрөгөөр баригдсан байна. Компьютер, тоног төхөөрөмж, тавилга, эд хогшлыг мөн дүүргийн төсвийн хөрөнгөөр шийдвэрлэж өгсөнд тасгийн алба хаагчид талархаж байгаагаа илэрхийлсэн юм.
Тухайлбал, тоног төхөөрөмжид 10 сая төгрөг, тавилга, эд хогшилд 16 сая төгрөг зарцуулж, алба хаагчдын албан үүргээ шуурхай гүйцэтгэхэд шаардлагатай техник хэрэгслээр бүрэн хангаж байгаа юм байна.
Мөн тус байранд одоогоор дүүргийн 24 дүгээр хорооны захиргаа байрлаж, үйл ажиллагаагаа явуулж байгаа юм.
May be an image of 4 people, people standing and outdoors
May be an image of 4 people, people standing and indoor
May be an image of screen and indoor
May be an image of 6 people, people standing and indoor
May be an image of table, office and indoor
\No photo description available.
May be an image of 5 people and people standing
May be an image of 7 people, people standing and indoor
May be a cartoon of 2 people, child and indoor
No photo description available.
May be an image of 4 people and indoor
May be an image of 10 people
May be an image of 5 people, people standing, military uniform and outdoors
 
 
 
 
Сэтгэгдэл:
Таны IP: (3.17.154.139)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.