Х.БОЛОРЧУЛУУН: Арьс ширний салбарыг "Шинэ сэргэлтийн бодлого"-д дэвшүүлсэн зорилттой уялдуулан хөгжүүлнэ
Үйл явдал
/
2022-09-18
УИХ-ын гишүүн, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Х.Болорчулуун арьс шир боловсруулах үйлдвэр, арьс ширэн бүтээгдэхүүн үйлдвэрлэгчидтэй  уулзаж, санал сэтгэгдлийг нь сонслоо. 

Монгол малын арьс, шир чанараараа дэлхийд номер нэгт тооцогддог. Манай үйлдвэрлэгчид дотооддоо боловсруулсан арьс, ширээр жилд дунджаар савхин бээлий 300 мянган хос ширхэг, 500 мянга гаруй савхин цүнх, жижиг эдлэл, 5000 гаруй савхин малгай,  30 мянга гаруй савхин хувцас, 20 мянга гаруй нэхий хувцас, 400 мянган ширхэг хос гутал үйлдвэрлэдэг. Энэ салбарт 4200 гаруй ажилтан ажиллаж, баялаг бүтээж байна. 

Гэхдээ энэ салбарт тулгамдаж байгаа олон асуудал байгааг үйлдвэрлэгчид уулзалтын үеэр хэлж байлаа. Тухайлбал, Монголын арьс, ширний үйлдвэрлэлийн холбооноос бага оврын цэвэрлэх төхөөрөмж суурилуулсан үйлдвэрүүдэд бохир усны тарифын өөрчлөлт, хөнгөлөлт хийж өгөх хүсэлтийг онцгойлон тавьсан.  

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Х.Болорчулуун: “Мянга сонсохоор нэг үз гэдэг шиг арьс, ширний салбарын үйлдвэрүүдээр явж, үйлдвэрлэгчидтэйгээ уулзаж, төрийн ямар бодлого дутагдаж байгаа талаар санал солилцож байна. Манай улс дотоодынхоо үйлдвэрлэлийг хөгжүүлж байж л инфляци буурч, эдийн засагт эерэг нөлөөлөл үзүүлнэ. Энэ ч утгаараа Монгол Улсын Засгийн газар “Шинэ сэргэлтийн бодлого”-д аж үйлдвэрлэлээ хөгжүүлэх зорилт дэвшүүлсэн. Тиймээс арьс ширний салбарыг “Шинэ сэргэлтийн бодлого”-той уялдуулан хөгжүүлэх зорилттой ажиллаж байна.” гэлээ.   

Сэтгэгдэл:
Таны IP: (18.116.88.157)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.