Баян-Өлгий аймагт шинээр барих цэвэрлэх байгууламжийн шав тавих ёслолын ажиллагаа боллоо
Үйл явдал
/
2022-09-20
Баян-Өлгий аймгийн цэвэрлэх байгууламжийг өргөтгөн шинэчилж, шинээр барих төслийн шав тавих төслийн нээлт боллоо.
Нээлтийн ажиллагаанд УИХ-ын гишүүн Х.Баделхан, T.Ayбакар, Барилга, хот байгуулалтын Дэд сайд Э.Золбоо, тус яамны Санхүү, хөрөнгө оруулалтын газрын дарга Э.Ганхүү болон Барилгын хөгжлийн төвийн Сургалт, судалгаа, мэдээллийн хэлтсийн дарга Н.Амартүвшин нарын холбогдох албаны хүмүүс оролцлоо. Польш улсын засгийн газрын хөнгөлөлтэй зээлийн санхүүжилтээр баригдах энэхүү цэвэрлэх байгууламж нь хоногт 4200 м3 бохир ус цэвэрлэх хүчин чадалтай бөгөөд барилга угсралтын ажлыг 2 жилийн хугацаанд барьж ашиглалтад оруулах юм байна.
Польш улсын хөнгөлөлттэй зээлээр нийт таван аймагт цэвэрлэх байгууламж барих гэнэ. Баян-Өлгий аймгаас гадна Увс, Завхан, Говьсүмбэр, Дорнод аймаг шинэ цэвэрлэх байгууламжтай болох юм байна.
3 хүн ба зогсож буй хүмүүс нарын зураг байж магад
2 хүн, сууж буй хүмүүс, зогсож буй хүмүүс ба уул нарын зураг байж магад
7 хүн, сууж буй хүмүүс ба зогсож буй хүмүүс нарын зураг байж магад
10 хүн, зогсож буй хүмүүс ба гадаа нарын зураг байж магад
12 хүн, зогсож буй хүмүүс ба гадаа нарын зураг байж магад
5 хүн, зогсож буй хүмүүс ба авто зам нарын зураг байж магад
2 хүн, сууж буй хүмүүс, зогсож буй хүмүүс ба гадаа нарын зураг байж магад
 
Сэтгэгдэл:
Таны IP: (3.145.81.98)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.