УИХ-ын Тамгын газраас Үндсэн хууль, Парламентын боловсрол, D-Parliament-ыг сурталчлан танилцуулав
Үйл явдал
/
2022-09-20

“Үндэсний бичиг соёл, номын баяр”-ын өдрүүдийг улс орон даяар өргөн дэлгэр тэмдэглэх үйл ажиллагаа хуульчлагдсанаас хойш гурав дахь, анх зохион байгуулж эхэлснээс хойш 32 дахь удаагийн Үндэсний номын баярыг 2022 оны есдүгээр сарын 16-наас 18-ны өдрүүдэд Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарын ивээл дор тэмдэглэн өнгөрүүллээ.

Нийтийн уншлагыг дэмжих, номын сангийн өв санг арвижуулах, үндэсний бичиг соёлыг сурталчлах, хүүхэд залууст ном эрдмийг түгээн дэлгэрүүлэх зорилготой номын баяр энэ жил “ИЛҮҮ ИХ УНШЪЯ” уриатайгаар үндэсний хэмжээнд зохион байгуулагдав.

700

Монгол Улсын Их Хурлаас Үндэсний бичиг соёл, номын баярын өдрүүдийг жил бүрийн тав, есдүгээр сард тэмдэглэж байхаар хуульчилсан бөгөөд хуулийн хэрэгжилтийг хангах, хуулийг сурталчлах хүрээнд Улсын Их Хурлын Тамгын газар, Швейцарийн хөгжлийн агентлагтай хамтран “Үндэсний бичиг соёл, номын баяр”-т оролцож, Үндсэн хуульПарламентын боловсрол болон D-Parliament-ыг иргэд, олон нийтэд сурталчлан танилцуулав.

700

 

Улсын Их Хурлын Парламентын номын сангаас Анхдугаар Үндсэн хуулиас өнөөгийн шинэ Үндсэн хуультай холбоотой бүхий л эх сурвалжуудыг дэлгэн харуулж, 2019 онд оруулсан нэмэлт, өөрчлөлттэй шинэ Үндсэн хуулийг олон нийтэд үнэ төлбөргүй тараасан юм.

Түүнчлэн Улсын Их Хурлын Тамгын газраас Швейцарийн хөгжлийн агентлагтай хамтран хэрэгжүүлж буй Парламентын боловсрол хөтөлбөрийг хүүхэд залууст сурталчилж, Улсын Их Хурлын үндсэн үйл ажиллагаа болох хууль тогтоох үйл хэрэгт иргэд, олон нийтийн оролцоог хангахад чиглэсэн “D-Parliament” цахим системийг эдгээр өдрүүдэд танилцууллаа хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

Сэтгэгдэл:
Таны IP: (3.133.146.47)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.